“Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн” асуудлаар хянан шалгах түр хороо хуралдаж, Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг 100 хувийн саналаар дэмжиж баталлаа |Даам.мн |Даам.мн

29/06/2022 61

УИХ-ын “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо” хуралдав.

Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Бейсен даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн.

Гишүүдийн зүгээс Монгол Улсын хэмжээнд эмийн аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрснийг тодотгоод эмийн хангамж, чанар, үнэ, тендер шалгаруулалт, хуурамч эмийн хяналтын тогтолцоонд өөрчлөлт хийхэд олон хүндрэл бэрхшээл тулгарахыг онцолж байв.

Мөн Хянан шалгах түр хорооны зүгээс хөндлөнгийн шалгалтыг хийснээр Монгол Улсын эмийн сүлжээний тогтолцоог шинэчлэх, гарч байгаа томоохон алдаа дутагдлыг илрүүлж, хяналтыг сайжруулах бодит үр дүнд хүрэх шаардлагатайг илэрхийллээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно…” гэж заасныг үндэслэж, Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар дэмжиж баталлаа.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022