Хотын дарга Д.Сумъяабазар төсвийн мөнгөөр туульж яваа, үйлдсэн балаг нь нэгээр дуусахгүй |Даам.мн

29/06/2022 110

Хотын дарга Д.Сумъяабазар төсвийн мөнгөөр туульж явна. Тодруулбал 360 сая төгрөгөөр 70 тонн бордоо авна хэмээн тендер зарлажээ. 2022 оны 6 дугаар сарын 20-ны “Өглөөний сонин”-ы 114 (3669) дугаарт нийтлүүлсэн гэх тайлбартай. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас захиалсан нийтийн эзэмшлийн мод, сөөгний бордоо худалдан авах ажлын УБЦАА/202205015 дугаартай тендерийн зар төрийн худалдан авах ажилгааны цахим системд нийтлэгдсэн аж.

Төсвийн мөнгөөр туулигч Д.Сумъяабазар иргэдийн зовж олсон мөнгийг гарын салаагаар хайр найргүй урсгаж байна.  Түүгээр ч үл зогсож төрийн хэвшил хувийн байгууллага руу халдсан хэрэг гараад удаагүй байгаа.  Дурдвал хотын даргын ажлын алба ХУД-ийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэр дархан цаазат “Богд Хан Уул”-ын бэл дэх дугуй цагаан гэрийг хууль бусаар эвдлэн сүйтгэж маргаан дагуулсан. Төр хувийн хэвшилд халдаж байсан удаа бий ч хотын дарга Д.Сумъяабазарын хийсэн хууль бусармаг үйлдэл шиг зүйл үгүй.

Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг гэх үг байдаг атал хувийн хэвшил рүү үүр шөнөөр халдах хэрэг түүнд байсан байх. Нэг үгээр төр хохирох биш хувийн хэвшил эд хөрөнгөөрөө хохирлоо.

Д.СУМЪЯАБАЗАРЫН ҮЙЛДСЭН БАЛАГ НЭГЭЭР ДУУСАХГҮЙ

  • БАРИМТ 1: Өөрийн ах дүүстэй нэгдэн монголдоо ганц гэгдэх циркийг өөрсдийн хэвшилд авч балгас болгон орхисон.
  • БАРИМТ 2: Нийслэл хотын түгжрэлийг бууруулах үүднээс дэлхийн шийдэл болох “метро”-г явуулна гэж ам гарсан боловч энэ худал хийрхэл байсан.
  • БАРИМТ 3: Нийслэлийн захирагчийн ажлын албанаас БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох ТЭЦ-4 дэх усан боомт байгуулна гэж худал мэдээлэл тараасан. Тэрбээр үүнийгээ NTV-ийн “Улаанбал” нэвтрүүлэгээр нотолсон.

Төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр дарга сайдууд төсвийн мөнгөөр найрлах үзэгдэл өндөр. Хотын дарга Д.Сумъяабазарын хийж буй үйлдлийг “Түмэн шувуут” ХК-ын захирал шоолонгуй янзтай постыг цахим орчинд нийтлэв. Дурдвал, тэрбээр “360 сая төгрөгөөр 70 тонн бордоо биш 700 тонн бордоог энэ мөнгөн дүнгээр манайх нийлүүлж чадна” хэмээжээ.

Энэхүү үг, үйлдэл иргэдийн сэтгэлд ихээхэн хүрч хотын дарга Д.Сумъяабазар руу дайрах иргэд олонтой харагдана. Үүнээс харвал бөх хүн бүдүүн өвсөнд бүдэрнэ гэгчээр түүний бүдрэх даваа олон харагдана.

ҮЕ ҮЕИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН ДУНД Д.СУМЪЯАБАЗАР ШИГ ДУРААРАА ДУРГИЖ ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭЖ БАЙСАН ДАРГА ЦӨӨН. АЛХАЖ ГИШГЭХ БҮРДЭЭ АЛДАА ГАРГАДАГ ТЭР ЭНЭ УДАА МӨН ЭЦГИЙН НЭРД СЭВ ХАЛДААЛАА.

“Түмэн шувуут” ХК-ын захирал уг мэдээллийг олонд дэлгээгүй бол тендерт шахааны байгууллага ялж мөнгө угаах байлаа. Гэвч энэ бүхэн илчлэгдсэнээр Д.Сумъяабазарын хуйвилдаан талаар нэг болов. Муу нуухаар сайн илчил гэгчээр хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч 360 сая төгрөгөөр 70 тонн бордоо биш 700 тонн бордоо авбал нийслэл хот дахь ногоон мод, бут сөөгт хавь илүү хүрэх бус уу.

Энэ мэдээнд үнэлгээ өгнө үү!

Холбоотой мэдээ

How Does Essay Helper Websites Help You?

Essay helper websites provide assistance with writing an essay, especially with regard to punctuatio

13/08/2022

Cheap Essay Writing Service

The world wide web has made it easier than ever before for the person who would like to pursue a pro

12/08/2022

Custom Paper Cuts For Your Website

Custom made paper clipping is a really good method to express your self and give your site https://w

30/07/2022