Хөтөлийн цементийн 40% орчим нь Дарханы болон Өвөрхангай, Шарын голын замын бүтээн байгуулалтад нийлүүлэгдэж байна |Даам.мн

29/06/2022 78

Засгийн газрын өнөөдөр болсон ээлжит хуралдаанаар төрийн өмчийн 25 компанийг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй болгох талаар шийдвэр гаргасан. Энэ талаар танилцуулах үеэрээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн тухай сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Монгол Улсын төр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд буцааж авснаас хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Бид 1984 оны үеийн л хөрөнгө оруулалт, техник технологиор байгуулагдсан үйлдвэрийг хүлээж авсан. Тэр үеэс хойш шинэчлэлт хийгдээгүй явж ирсэн.

Уг нь суурилагдсан хүчин чадлаараа нэг сая хүртэлх тонн цементийг хуурай аргаар үйлдвэрлэх боломжтой ч амьдрал дээр хэзээ ч ийм хэмжээнд үйлдвэрлэж байгаагүй. Хамгийн оргил үедээ жилд 410 гаруй мянган тонн цемент л үйлдвэрлэж байсан.

Үйлдвэрийг төрд хүлээж авснаас хойших хугацаанд бид 200 гаруй мянган тонн цемент зах зээлд нийлүүлсэн. Хуучирсан техник, тоног төхөөрөмжийг өөрсдийн хүчээр засаж сайжруулж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн тээрэмтэйгээс нэг нь огт ажиллаж байгаагүй ба гурван тээрэм ажиллахгүй байсныг засаад хоёр тээрмийг ажиллуулж байгаа. Ирэх долоо хоногт гурав дахь тээрмийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хуучирсан техник технологи дээр шинэчлэл хийхгүй бол гал алдах нөхцөлд байгаа юу гэвэл байгаа. Ийм үйлдвэрийг л хүлээлгэж өгсөн. Бид Дарханы болон бусад замын бүтээн байгуулалтад цемент нийлүүлэх ажилд оролцож байгаа. Нийт гаргасан цементийн 40 орчим хувь нь Дарханы болон Өвөрхангай, Шарын голын авто замын бүтээн байгуулалтад нийлүүлэгдэж байгаа. Асуудлуудыг шийдээд, үйлдвэр хэвийн ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

How Does Essay Helper Websites Help You?

Essay helper websites provide assistance with writing an essay, especially with regard to punctuatio

13/08/2022

Cheap Essay Writing Service

The world wide web has made it easier than ever before for the person who would like to pursue a pro

12/08/2022

Custom Paper Cuts For Your Website

Custom made paper clipping is a really good method to express your self and give your site https://w

30/07/2022