Швейцарын Barry Callebaut компанийн Бельги улсад байдаг үйлдвэрт халдварт өвчний нян илэрсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоожээ | Даам.мн

01/07/2022 75

Швейцарын Barry Callebaut компанийн Бельги улсад байдаг үйлдвэрт халдварт өвчний нян илэрсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоожээ.

Үйлдвэрээс сальмонеллёз бактерийн халдвар илэрсэн юм байна. Энэ нь энтеробактерийн бүлэгт багтдаг нян бөгөөд хоолны хордлого хэлбэрээр илэрдэг.

Barry Callebaut бол дэлхийн шоколад болон какаоны хамгийн том бөөний нийлүүлэгч бөгөөд 73 том үйлдвэр эндээс түүхий эдээ авдаг юм.

Тэдний дотор Hershey, Nestle, Mondelez, Unilever зэрэг аварга том компаниуд байдаг.

Тус компани зургаадугаар сарын 25-наас хойш үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхгүй байхыг харилцагчдадаа анхааруулжээ.

Бельгийн засгийн газрын хүнсний аюулгүй байдлын алба AFSCA үйлдвэрийг шалгаж эхэлсэн байна.

2020-2021 оны санхүүгийн жилд Barry Callebaut компани 2.2 сая тонн шоколадны түүхий эд дэлхий даяар борлуулж, $402 саяын орлого олжээ.

Цюрих хотод төвтэй энэ компани дэлхийн олон оронд 60 орчим үйлдвэртэй, 13,000 гаруй ажилтантай юм.

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022