УИХ-ын 76 гишүүний ХОМ-ийг хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэж байна | Даам.мн

01/07/2022 133

Төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн гаргасан байна. Эндээс бид УИХ-ын 76 гишүүний ХОМ-ийг хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэж байна.

Доорх инфографикаас гишүүдийн нийт хөрөнгө орлогыг төрөл тус бүрээр нь ангилан харах боломжтой.

Хөрөнгө орлогоороо Л.Энх-Амгалан, Д.Өнөрболор, Ц.Анандбазар, О.Цогтгэрэл, С.Амарсайхан, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд хамгийн эхэнд бичигдэж байна.

Тэднээс Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нарын орлого хамгийн өндөр байгаа бол Д.Өнөрболор, С.Амарсайхан нарын орон сууц, барилга байгууламж нийт хөрөнгө, орлогын дийлэнх хувийг эзэлдэг байна.

График #1: УИХ Гишүүдийн 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэг. Орлого, зээл, үл хөдлөх гэх мэд төрлөөр сонгон харьцуулж харах боломжтой. 

Цар тахал үргэлжилж, Монгол Улсын эдийн засаг 1.4 хувийн өсөлттэй буюу бараг зогсонги байдалд орсон 2021 онд УИХ-ын долоон гишүүний нийт хөрөнгө орлого ₮1 ТЭРБУМ давж өсжээ.

Үүнд:

  1. О.Цогтгэрэл – 3.3 тэрбум
  2. Ц.Анандбазар – 2.98 тэрбум
  3. Д.Сарангэрэл – 1.57 тэрбум
  4. Д.Бат-Эрдэнэ – 1.39 тэрбум
  5. Б.Энх-Амгалан – 1.25 тэрбум
  6. С.Бямбацогт – 1.19 тэрбум
  7. Х.Болорчулуун – 1 тэрбум төгрөгөөр хөрөнгөө өсгөснөөр бичигдэж байна.

Харин дараах долоон гишүүний хөрөнгө, орлого 1 тэрбум төгрөгөөс давж БУУРЧЭЭ. Үүнд:

  1. Д.Өнөрболор – 9.3 тэрбум
  2. Л.Энх-Амгалан – 5.46 тэрбум
  3. Ш.Альшаа – 5.4 тэрбум
  4. Б.Чойжилсүрэн – 5 тэрбум
  5. Ц.Мөнх-Оргил – 4.37 тэрбум
  6. Ж.Ганбаатар – 3.36 тэрбум
  7. С.Амарсайхан – 1.7 тэрбум төгрөгөөр хөрөнгө орлогоо буурсан гэж мэдүүлсэн байна.

График #2: 2020 vs. 2021 хөрөнгийн өөрчлөлт гишүүн тус бүрээр. Төрлөөр ялгаж харьцуулж харах боломжтой.

График #3: УИХ-ын гишүүдийн мал аж ахуй

График #4: УИХ-ын гишүүдийн эзэмшиж буй тээврийн хэрэгсэл. График дээр дарж дэлгэрэнгүй брэнд, загварыг харах боломжтой.

Холбоотой мэдээ

Хүнсний захуудад ногоо болон махны үнэ өмнөх сараас 1.5%, өмнөх долоо хоногоос 1.7 хувиар өссөн байна | Даам.мн

Энэ сарын 18-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.5%, өмнөх долоо хоногоос 1.7

20/07/2022

Зургаан байршлын замын засвар, шинэчлэл бүрэн дууслаа | Даам.мн

Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар гол болон туслах 14 зам, гудамжийг шинэчлэн

20/07/2022

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн холбогдох албаныханд үүрэг өглөө | Даам.мн

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр авто замын шинэчлэл, засвартай хол

19/07/2022