
Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгаагаар хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдэд хамгийн өндөр өртөгтэй 50 хотын жагсаалтыг Хонгконг тэргүүллээ.
2022 оны мерсерийн амьжиргааны өртгийн харьцуулсан энэхүү судалгаагаар Хонгконгийн араас Европын хотууд эрэмбэлэгдсэн байна. Тухайлбал: Швейцарын дөрвөн хот Хонгконгийн араас II-V байрт бичигдсэн байна.
Харин Азиас Сингапур, Токио, Бээжин зэрэг хотууд эхний 10 байрт багтжээ. Азийн хотуудад ажиллаж, амьдрахад өртөг өндөр байгаад инфляц болон валютын ханшийн зөрүү голлон нөлөөлж байгаа аж.
Б.Аззаяа |@AzzayaaB