Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

01/07/2022 81

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Albums төрөлд тэргүүлж, “Хүннү Рок” хэмээх шинэ урсгалыг дэлхий дахинд эгшиглүүлэн, тунхаглаж, эх орон нэгтнээ омогшуулж буй анхны бөгөөд цор ганц Монгол хамтлаг юм. Хамтлагийн гишүүд анх 2016 онд нэгдсэн бөгөөд нэршлийн хувьд Хүннү үгийн судалбарт оюун ухаант хүмүүнийг эр, эм хүйс харгалзахгүйгээр “Хү” хэмээн нэрийдсэн байдаг. Өөрөөр хэлбэл хамтлагийн нэр “хүмүүн” буюу “human” гэх үгээс гаралтай. Тэд Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуурыг ашиглан үндэсний хөөмий, хархирааг металл рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий рок хөгжмийг дэлгэрүүлж байна. Улмаар анхны цомгоо гаргаснаас хойш буюу 3 жилийн дотор YouTube сувагтаа 1.36 сая дагагчтай болж чадсан бол Юу вэ, Юу вэ, Юу дуу нь сонсогчдоос өдгөө 98 сая үзэлт, хандалтыг авч амжжээ.

Тэгвэл өвөрмөц өнгө төрх, зоримог уран бүтээлийн эзэд болох Хү хамтлаг нь Ард Санхүүгийн Нэгдэлтэй (Ард) хамтран Метаверст тоглолт зохион байгуулахаар ажиллаж байна. Тоглолтын талаарх мэдээллийг тухай бүрт нь хамтлагийн болон Ардын сошиал сувгуудаар түгээнэ. Виртуал орчинд болох уг тоглолтонд Ардын хамтрагчид болох ТэнГэрЛиг Медиа Нэгдэл, Мост Финтек, Грэйп Сити, Дайвэрс Солюшнс, iDAX, МетаФорс, Ард Бит, Бит Кэос, Монгол ДиФай зэрэг компаниуд технологи, санхүүгээр нэгдэн дэлхийд анх удаа зохиогдох мета рок концертыг дэлхий даяар тархан байгаа Хү хамтлагийн фэнүүдэд хүргэхээр боллоо.

Ард нь Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд банк санхүү, технологи, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 42 компани багтдаг. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ард Санхүүгийн Нэгдэл ХК
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com
Хү (The Hu) хамтлаг

Вэбсайт: https://www.thehuofficial.com/
YouTube: https://www.youtube.com/channel/UCs6vRDdkZ8bP8Xt6WHbvrwA

Холбоотой мэдээ

How Does Essay Helper Websites Help You?

Essay helper websites provide assistance with writing an essay, especially with regard to punctuatio

13/08/2022

Cheap Essay Writing Service

The world wide web has made it easier than ever before for the person who would like to pursue a pro

12/08/2022

Custom Paper Cuts For Your Website

Custom made paper clipping is a really good method to express your self and give your site https://w

30/07/2022