Узбекистан улсад үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн үймээн самууны үеэр 5 хүн алагджээ | Даам.мн

04/07/2022 93

Харьцангуй тайван амгаланд тооцогддог Төв Азийн Узбекистан улсад Бямба гарагт үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн үймээн самуун хоёр дахь өдрөө үргэлжилжээ.

Тус улсын ерөнхийлөгч Шавкат Мирзёев үндсэн хуулийг өөрчлөхдөө Каракалпакстан мужийн өөртөө засах эрхийг цуцлах санал гаргасан нь үймээн самуун гарах шалтгаан болсон байна.

Каракалпак (монголоор хар малгайт) нь Узбекистаны баруун захын муж бөгөөд узбек үндэстнээс өөр хэл, соёлтой үндэстний цөөнх оршин суудаг.

Баасан гарагт мужийн төв Нукус хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, уурссан иргэд цагдаа нар руу чулуу нүүлгэж, албан байрыг нь галдан шатааж эхэлжээ.

Бямба гарагт ерөнхийлөгч Мирзёев үймээн гарсан мужид өөрийн биеэр очиж, үндсэн хуулийн өөрчлөлтөд Каракалпакстаны өөртөө засах эрхийг хэвээр үлдээхээ амласан байна.

Улмаар тэр Бямба гарагийн шөнө дундаас эхлэн нэг сарын хугацаатай онц байдлыг тус мужид зарласан юм. Гэвч иргэдийн эсэргүүцэл намжсангүй, Бямба гарагт үргэлжилжээ.

Мөргөлдөөний үеэр шархадсан хэдэн мянган хүн Нукус хотын эмнэлгүүдийг дүүргээд байгаа тухай орон нутгийн захиргаа Ням гарагт мэдээлсэн байна.

Сошиал сүлжээнд нийтлэгдсэн зураг дүрснүүдээс Нукус хотын гудамж талбайд хориглолт босгож, цэргийн машин техникүүд зорчиж байгааг харж болохоор байгаа юм.

Гадаадад цагаачилсан Узбекистаны сөрөг хүчний улс төрч Пулат Ахунов үймээний үеэр хамгийн цөөндөө таван хүн алагдсан тухай орон нутгийн эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Зөвлөлт Холбоот Улсыг задарсны дараа тусгаар тогтносон Узбекистан улсад улс төрийн тэмцэл хөдөлгөөнийг хатуу гараар дарсаар ирсэн түүхтэй.

Төв Азийн орнуудаас Казахстанд энэ оны эхээр мөн засгийн газрын эсрэг үймээн дэгдэж байв.

Хөрш Казахстаны засгийн газар Узбекистанд болж буй үйл явдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор эрх баригчдын авсан арга хэмжээг сайшаасан байна.

Каракалпакын үндэсний цөөнх нь казахуудтай ижил түрэг хэлний кыпчак хувилбараар ярьдаг, нүүдэлчин ахуй амьдралтай хүмүүс юм.

 

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022