Худалдааны төвд зэвсэгт халдлага гарсны улмаас гурван хүн алагдаж, гурван хүн ноцтой шархдан эмнэлэгт хүргэгджээ | Даам.мн

04/07/2022 140

Ням гарагийн орой Дани улсын нийслэл Копенхаген хотын томоохон худалдааны төвд зэвсэгт халдлага гарсны улмаас гурван хүн алагдаж, гурван хүн ноцтой шархдан эмнэлэгт хүргэгджээ.

Хэргийн газраас 22 настай Дани улсын иргэнийг баривчилсан байна.

Хэдийгээр аллагын зорилго тодорхойгүй байгаа ч уг халдлагыг “террорист үйлдэл” байхыг үгүйсгэхгүй гэж Копенхагены цагдаагийн төлөөлөгч мэдэгджээ. Нийслэл хотын өмнөд захад оршдог Фиелдсийн худалдааны төв нь 140 орчим дэлгүүр, ресторантай, хотын төвтэй метроны шугамаар холбогддог юм байна.

“Дани улс Ням гарагийн орой харгис хэрцгий халдлагад өртлөө. Хэд хэдэн хүн алагдаж, олон хүн шархадсан байна. Гэмгүй хүмүүс гэр бүлээрээ дэлгүүр хэсч, хооллож байх үед халдлага гарчээ. Томчууд, хүүхдүүд тэнд байсан. Манай үзэсгэлэнтэй, амар амгалан нийслэл хэдхэн хормын дотор өөрчлөгдлөө. Энэ хүнд хэцүү цаг үед эвлэлдэн нягтарч, бие биенээ дэмжихийг би Даничуудад уриалж байна” гэж тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Данийн хөрш Норвеги улсад бас зэвсэг халдлага гарсан юм. Данийн тагнуулын албаныхан одоо тус улсын терроризмын аюул заналын түвшнийг “ноцтой” хэмжээнд хүрсэн гэж дүгнэж байгаа. Терроризмын гол эх сурвалжийг Исламын зэвсэгт бүлэглэлүүд гэж үзэж байна.

Хамгийн сүүлд 2015 онд нэг террорист этгээд Копенхагены төвд зэвсэгт халдлага үйлдэх үеэр хоёр хүн алагдаж, цагдаагийн зургаан албан хаагч шархтаж байжээ.

Болсон явдалтай холбогдуулан Дани улсын хатан хаан Маргрет болон угсаа залгамжлах хунтайж нар хохирогсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022