Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

04/07/2022 128

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарга, Шадар сайд, С.Амарсайхан болон салбар хороодын дарга нар оролцож мэдээлэл өгсөн юм.

Бөхийн цолтой холбоотой асуудлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бөхийн цолтой холбоотой үүсэж байсан маргаануудыг энэ удаагийн хуультай нийцүүлээд, Засгийн газрын баталж буй дүрмээр, Үндэсний бөхийн холбооны саналыг харгалзаад эрэмбийг олон нийтэд нээлттэй болгох асуудал хуульчлагдсан.

Өөрөөр хэлбэл Улсын арслан цолтойгоос доош цолтой бөх 1,024 бөхийн барилдаанд түрүүлбэл Улсын аварга цол авч байгаа. Улсын арслан цолтой бөх түрүүлбэл Даян аварга болно. Харин үзүүрт үлдвэл Улсын аварга болж байгаа цолны эрэмбэ явж буй.

Цаашдаа монгол бөхийн цолны үнэлэмжийг сайжруулах үүднээс аварга цолтой бөх заавал түрүүлсэн байх шаардлагыг тавьж байгаа.Тодруулбал 1,024 бөхийн барилдаанд үзүүрлэж Улсын арслан цол авсан бөх дараа удаагийн 1,024 бөхийн барилдаанд бас үзүүрлэвэл аварга цол авч чадахгүй, чимэг л авна гэсэн үг.

Улсын наадмын 524 болон 1,024 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхчүүд Улсын аварга, Даян аварга, Дархан аварга гэх хүндтэй цолыг авна.

Өнгөрсөн хугацаанд цол олгохтой холбоотой төөрөгдлүүд гарч байсан. Үүнийг залруулъя. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд цолны батламж олгохоор тусгасан байсан. Үүнд допинг хэрэглээгүй нь нотлогдсон тохиолдолд Ерөнхийлөгч ёслолын арга хэмжээ зохион байгуулж цол олгохоор байсныг УИХ-аар хууль хэлэлцэх явцад өөрчлөөд уламжлалт байдлаар буюу долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг олгоно.

Бөхчүүдээс допингийн шинжилгээг тагнуулын болон цагдаагийн байгууллага, хөндлөнгийн хяналт дор авна.

Хэрэв допинг хэрэглэсэн нь нотлогдвол Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зарлигтаа өөрчлөлт оруулж, цолыг хураах, дараагийн бөхчүүдэд цолыг нөхөн олгохоор хуульчилсан” гэлээ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022