• 2020-05-26
  • 2805.41 USD

ЭМЯ: Өнөөдрийн байдлаар нийт 1769 иргэн ажиглах байранд байна |ДААМ.МН

19/05/2020 48 0

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлЬжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-НЫ ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ: 

Дэлхийн 215 гаруй улсад шинэ коронавирусийн халдвар тархаж, 4 сая 885 мянган хүн өвчилж 2.6 сая хүн эмчлэгдэж байна.

ЭМЯ-наас ажиллуулж байгаа тусгай утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 259 дуудлага ирснээс БНСУ, Ирланд, Швед АНУ-аас монгол иргэд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан байна.

ЭМЯ-НЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА Я.БУЯНЖАРГАЛ:

Өнөөдрийн байдлаар нийт 1769 иргэн ажиглах байранд байна. Тэднийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, амралт сувилал, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Өмнөговь аймгуудад бэлтгэсэн тусгаарлах байранд байрлуулж байна. Тусгаарлан ажиглалтад байх иргэдэд эх барих эмэгтэйчүүд, зүрх судас зэрэг нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх шаардлага гарч байгаа учраас эмч нар халдваргүйжүүлэлтийн дэглэмээ бариад ажиллаж байна.

Өнөөдөр ажиглах байранд нийт 107 хүүхэд байна, 5 хүртэлх насныхан. Жирэмсэн 65, хавдартай 24, бусад нь ходоодны шархтай, уналт таталт өгдөг зэрэг 127 хүн байна гэсэн судалгаа гарсан. Цэргийн төв эмнэлэгт маш хүнд дөрвөн хүн байгаа. Вирусийн шинжилгээ нь сөрөг гарсан. үндсэн өвчнөөрөө эмчлэгдэж байна.

Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр  158 иргэн ирсэн. ХӨСҮТ-д  хоёр, Улсын нэгдсэн төв эмнэлэгт таван тохиолдлыг хүлээн авсан. Түргэвчилсэн оношлуураараа шинжилгээ авсан.  Дараагийн шатны шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ.

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

2020 оны 5.18-нд нийт дөрвөн лабораторид 367 хүнд давтан шинжилгээ хийсэн, бүгд сөрөг гарсан.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочоос авсан шинжилгээний хариу мөн сөрөг гарсан.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн хяналтад шилжиж байна.

Тагнуулын ерөнхий газрын хамт олноос ХӨСҮТ-д оношлуур хандивласан. Вирус илрүүлэх ажиллагаанд чухал хувь нэмэр оруулахаас гадна урам өглөө. Баярлалаа.

Холбоотой мэдээ

Ш.БАТСАМБУУ: БИДНИЙ ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО 30 ЖИЛ ТӨРД БУГШСАН МАНАН-ГИЙН ХУЛГАЙЧДААС САЛАХ

“ШИНЭ” намын дэд дарга Ш.Батсамбуутай ярилцлаа. -Таныг хүмүүс УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансам

26/05/2020

СЕХ: Н.Энхбаярыг Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн нэр дэвших эрхийг нь түтгэлзүүллээ |ДААМ.МН

СЕХ-ноос МАХН-аас нэр дэвшиж буй 76 хүний таван хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан ба

26/05/2020

АТГ эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэв |ДААМ.МН

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн

26/05/2020