• 2020-05-26
  • 2805.41 USD

Шатахуунийг 100 ТӨГРӨГӨӨР бууруулж жишиг үнийг тогтвортой барина |ДААМ.МН

19/05/2020 74 0

Шатахууны хангамж үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл өнөөдөр /2020605619/ хуралджээ. Хуралдаанд УУХҮ-ийн сайд бөгөөд зөвлөлийн дарга Д.Сумъяабазар, зөвлөлийн бүрэлдэхүүн болох МҮЭХ, МАОЭНХ, АМГТХЭГ, ШӨХТГ, ЗТЯ, ХЭАХН, Сангийн яам, ТЕГ, МХЕГ, ГЕГ, Шатахуун импортлогч компаниуд зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

Зөвлөлийн хурлаар дараах шийдвэрүүдийг олонхын саналаар дэмжин зөвлөмж гаргалаа.

1. Шатахууны хангамж, үнэ тарифыг бууруулах, тогтворжуулах талаар дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралттай холбоотойгоор шатахууныг энэ сараас дахин бууруулах /ингэхдээ 100 орчим төгрөгөөр бууруулах/, цаашид 6 сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн ч жишиг үнийг тогтвортой барих шийдвэрийг гаргалаа.

2. Мөн 2014 оноос хойш шатахууны жижиглэнгийн үнийн тооцооллын жишиг буюу ААНБ-уудын зардлын өртөгийг цалин хөлс, валютын ханшийн өсөлт зэргийг харгалзан литр тутамд дунджаар 5 хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.

3. Шатахууны үнэ 300-400 төгрөгөөр буурсантай холбогдуулан /дахин бууруулах болж байгаа тул/ бусад шатахууны үнийг даган өссөн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг бууруулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ

Ш.БАТСАМБУУ: БИДНИЙ ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО 30 ЖИЛ ТӨРД БУГШСАН МАНАН-ГИЙН ХУЛГАЙЧДААС САЛАХ

“ШИНЭ” намын дэд дарга Ш.Батсамбуутай ярилцлаа. -Таныг хүмүүс УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансам

26/05/2020

СЕХ: Н.Энхбаярыг Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн нэр дэвших эрхийг нь түтгэлзүүллээ |ДААМ.МН

СЕХ-ноос МАХН-аас нэр дэвшиж буй 76 хүний таван хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан ба

26/05/2020

АТГ эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэв |ДААМ.МН

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн

26/05/2020