СОГТУУ ЖОЛООЧ АВТОБУС МӨРГӨЖ ГУРВАН ХҮҮХЭД ГЭМТЭЭЖЭЭ

21/01/2020 304

2020.01.21-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 323 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 267-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3
  • Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

СБД-ийн 16 дугаар хороо Бэлхийн зам, Toyota Prius маркийн автомашины жолооч А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Honda Civic маркийн автомашин, Daewoo маркийн автобустай мөргөлдөж, жолооч 29 настай, эмэгтэй, А,  04-08 насны 3 хүүхэд гэмтсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохи

26/11/2021

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна | DAAM.MN

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар галт зэвсэг, сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

26/11/2021

Э.Энхсайхан 134 тамирчнаас 75 дугаар байрт оров | DAAM.MN

Олон улсын биатлоны холбооны "IBU Cup" тэмцээн өнөөдөр Шведийн Идред эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн

26/11/2021