
Нэвтрүүлэг үзэх:
Монгол Улс нийтийн хоолны тоног төхөөрөмжөө өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй гадаад орнуудаас импортлон авдаг байсан. Тэгвэл 30 жилийн өмнө “Чиглэл” компани үүсгэн байгуулагдсанаар нийтийн хоолны тоног төхөөрөмжөө өөрсдөө үйлдвэрлэж чаддаг болсон юм. “Чиглэл” компани нь нийтийн хоолны тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах бүрэн боломжтой. Одоо тэдэнд гагцхүү үндэсний үйлдвэрээ дэмждэг, эх орондоо хайртай иргэн, ухаалаг худалдан авагчид хамгийн чухал байгаа юм. Эх орны тулгуур хөгжил болсон үйлдвэрлэлийн салбарт гэрэл асаагч тус компани мэргэжлийн үйл ажиллагааг олон жил, тасралтгүй, тогтвортой явуулж ирсэн, салбартаа тэргүүлэгч хамт олон юм.