• 2020-05-26
  • 2805.41 USD

Орон сууцны төсөл хэрэгжүүлэх зориулалт бүхий 10 га газрыг “НОСК”-д шилжүүллээ

21/05/2020 17 0

Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Орлогод нийцсэн орон сууцны төсөл” хэрэгжүүлэхээр сонгогдсон Нийслэлийн ИТХ-ын эзэмшил бүхий Сонгинохайрхан дүүргийн I хороо, Баянголын амны 10 га газрын эзэмших эрхийг төсөл хэрэгжүүлэгч “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тухайн байршилд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг 2020-2024 онд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тогтсон байдаг. 2007-2013 онд дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн бөгөөд энэ онд гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах юм. Нийтдээ 10 га талбайд өрнүүлэх бүтээн байгуулалтын хүрээнд 2007 өрхийн орон сууц, 840 хүүхдийн суудалтай сургууль, 400 хүүхдийн цэцэрлэг, 1500 автомашины зогсоол барих төлөвлөгөөтэй юм. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Тус төслийг хэрэгжүүлснээр түрээслээд өмчих хэлбэрээр 2000 өрх байртай болно. Бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэсэн” гэсэн юм.
Тэргүүлэгчид орлогод нийцсэн орон сууцны төслийг нийгмийн эрэлттэй төсөл хэмээн үзэж, Нийслэлийн ИТХ-ын эзэмшилд байсан, орон сууцны төсөл хэрэгжүүлэх зориулалт бүхий 10 га газрыг “Нийслэлийн орон сууцны корпораци”-д шилжүүллээ. 

Холбоотой мэдээ

Ш.БАТСАМБУУ: БИДНИЙ ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО 30 ЖИЛ ТӨРД БУГШСАН МАНАН-ГИЙН ХУЛГАЙЧДААС САЛАХ

“ШИНЭ” намын дэд дарга Ш.Батсамбуутай ярилцлаа. -Таныг хүмүүс УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансам

26/05/2020

СЕХ: Н.Энхбаярыг Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн нэр дэвших эрхийг нь түтгэлзүүллээ |ДААМ.МН

СЕХ-ноос МАХН-аас нэр дэвшиж буй 76 хүний таван хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан ба

26/05/2020

АТГ эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэв |ДААМ.МН

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн

26/05/2020