САР ШИНЭЭС ӨМНӨ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭНЭ

21/01/2020 396

Өнөөдөр УУХҮЯ-нд “Ил тод, хариуцлагатай уул уурхай” талаар хэлэлцүүлэг болсон. Энэхүү хэвлэлийн хурлын үеэр“Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү “Тэтгэврийн зээл”-ийг Цагаан сараас өмнө тэглэхээр ажиллаж байгаагаа хэллээ. Энэхүү ажлыг Сангийн яам, Монголбанк, “Эрдэнэс Монгол” компанийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна.   

Мөн шинээр гаргах бондыг “Эрдэнэс силвэр ресурс” комдани биш “Эрдэнэс Монгол” ХК хариуцан гаргана гэдгийг онцлон хэллээ.

Байгуулагдаад 12 жил болсон “Эрдэнэс Монгол” компанид  өнөөдрийн байдлаар нүүрсний давхрагын метан хийн төсөл амжилттай хэрэгжиж байна. Тус компани Засгийн газар, УИХ-ын дэмжлэгээр олон лицензийг өөрийн нэр дээр шилжүүлэн авснаар Үндсэн хуульд заасан, уул уурхайн салбарын орлогыг нэг дор төвлөрүүлдэг,  Баялгийн санг санхүүжүүлэх компани болж ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022