Япон улсын төлөөлөгчид мах, сүүний үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах санал тавьлаа

21/01/2020 204

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Япон улсын Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро, ахлах мэргэжилтэн Күмамото Хироки, Аюулгүй үйл ажиллагаа, хяналтын газрын ахлах Футами Кэнжи нартай уулзлаа.

Талууд Улаанбаатар, Мияконожо хотын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, мах болон сүүний үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа дуулгалаа. Мияконожо хот нь хөдөө аж ахуй түлхүү хөгжсөн цайны ургамал болон газар тариалалтаараа улсдаа тэргүүлдэг хот аж. Тиймээс махны чиглэлээр олон улсад экспорт эрхэлдэг бөгөөд Улаанбаатар хотод Кэмпински зочид буудлын Сакура ресторанд нийлүүлдэг талаар тэрбээр хэллээ.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Улаанбаатар хот Япон улсын хотуудаас хамгийн анх Мияконожо хоттой 1999 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш өдгөө 20 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад талархалтай байдаг. Нийслэлийн зүгээс экспорт, импортын чиглэлээр хамтран ажиллахад бүх талаар дэмжих болно. Цаашид хоёр хотууд хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан тохиолдолд фермийн аж ахуй эрхлэгчдийг Мияконожо хотод мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох саналтай байна” гэлээ. 

Хөдөө аж ахуйн чиглэлээр Улаанбаатар хоттой хамтарч ажилласан тохиолдолд мал аж ахуйгаараа мэргэшсэн байгууллагад харилцан туршлага солилцох, мэргэшүүлэх дадлагжуулах талын бүх үйл ажиллагааг хариуцаж ажиллах болно гэдгээ Орита Кэнтаро илэрхийлэв.

Холбоотой мэдээ

Өнөөдөр тайлан тушаах сүүлийн өдөр | DAAM.MN

Өнөөдөр улирлын татварын тайланг хүлээн авах сүүлийн өдөр тул татвар төлөгчдийг тайлангаа хугацаанда

24/07/2021

Далайд гарцгүй улс орнуудад мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлнэ | DAAM.MN

2021 оны 07 дугаар сарын 22. Женев хот. Энэ өдөр болсон Женев дэх Далайд гарцгүй

23/07/2021

ШӨХТГ: Зөрчилтэй ААН-үүдэд есөн сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ | DAAM.MN

ШӨХТГ-аас шатахууны компаниудад торгууль ногдуулсан талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн 201

22/07/2021