Шарк Г.Амартүвшин үнэнд гүйцэгдлээ | ДААМ.МН

16/06/2020 1437

БАРИМТ: Г.Амартүвшин Монгол Улсын харьяатаас гарахыг хүссэн анкетаа 2013 онд өгч байсан уу?

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшинг Голланд буюу Нидерландын Вант Улсын иргэн байж болзошгүйг нотлох өөрийнх нь зураг бүхий гадаад паспорт нийтлэгдсэн юм. Тэгвэл тэрээр энэхүү мэдээллийн дараа хэсэг чимээгүй байсны эцэст Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/, Гадаадын иргэн харьяатын газар /ГИХГ/, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар /УБЕГ/-ын удирдлагуудын гарын үсэг бүхий тодорхойлолтыг нийтэлж, би Монгол Улсын иргэн гэж хэвлэлд ярилцлага өгч эхэллээ. 

-ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТҮЦ МАШИНААС АВЧИХ ЁСТОЙ ТОДОРХОЙЛОЛТЫГ ТЭРЭЭР ЯАГААД ДАРГА НАРААС АВАВ-

Харин түүний энэхүү мэдэгдэлд иргэд, гарын хээгээ уншуулаад ТҮЦ машинаас авчих ёстой “Монгол Улсын иргэний тодорхойлолт”-ыг яагаад төрийн байгууллагуудаас аваад байгаа талаар асууж байв. Учир нь өнөөдөр төрийн тамгыг МАН атгаж, тэрээр тус намаас нэр дэвшиж буй билээ. Иймд түүний дэлгээд буй тодорхойлолтуудад ямар нэг даргын нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй юм. 

– Г.АМАРТҮВШИНД ГОЛЛАНДЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫГ 2007 ОНЫ НЭГДҮГЭЭР САРД ОЛГОСОН УУ –

Тэгвэл бидэнд дараах баримт олдсон юм. Тодруулбал, 2007 оны нэгдүгээр сарын 15 ны өдрийн Голланд улсын Цог Жавхлант Хатан хаан Голландын иргэний харьяаллыг Г.Амартүвшинд олгосон байж болзошгүй байна. Учир нь баримтад энэ тухай дурдсан байна. 

Голландын хааны зарлиг
Голландын хааны зарлиг

-ТЭРЭЭР ӨӨРИЙН НАМТАРТАА 1974 ОНД УЛААНБААТАР ХОТОД ТӨРСӨН ГЭЖЭЭ-

 Г.Амартүвшин өөрийгөө гадаадын иргэн биш гэдгээ Улсын Бүртгэлийн Ерөнхий газраар тодорхойлуулсан байдаг. Тус тодорхойлолтод “… Ганибалын Амартүвшин 1974 оны 06 дугаар сарын 26 –ны өдөр Зөвлөлт Холбоот Улсад төрсөн” гэж тодорхойлжээ. Гэтэл Г.Амартүвшин иргэний харьяаллаа солихдоо өөрөө гаргасан байж болзошгүй “Гурван үеийн намтар”-таа “Миний би 1974 оны 6 дугаар сарын 26 –нд Улаанбаатар хотод төрсөн” гэжээ.

Мөн тус баримтад “Гэр бүлийн байдал”-аа 2001 онд АНУ-ын иргэн Елизбат Гессонтай гэр бүр болсон. Эхнэр маань 1971 онд төрсөн. … Бид хоёр 2006 онд төрсөн хоёр охинтой гэжээ. 

Энэхүү мэдээллээс үзвэл УБЕГ болон Г.Амартүвшин нарын хэн нь түүний төрсөн газрыг худал тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй байна. Цаашлаад түүний төрсөн газар нь тодорхойгүй байна. Учир нь түүний төрсөний гэрчилгээнд “орос-эмнэлэг газар төрснийг УБ хот СБ районы төрсний бүртгэлд 1974 оны 10 сарын 31 ны өдөр бүртгэв” гэжээ. 

Гурван үеийн намтар
Гурван үеийн намтар
Төрсний гэрчилгээ
Төрсний гэрчилгээ

-Г.АМАРТҮВШИН 2013 ОНЫ 11 САРЫН 06-НЫ ӨДӨР МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРАХЫГ ХҮСЭГЧИЙН АНКЕТ БӨГЛӨЖ БАЙСАН УУ-

Мөн бидэнд олдсон баримтад тэрээр “Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет”-ыг 2013 оны арван нэгдүгээр сарын 06 ны өдөр бөглөж байсан байж болзошгүй байна. 

Тодруулбал, энэхүү баримтад “2. Аль улсын ямар нэртэй газар төрсөн, төрсөн огноо /он, сар, өдөр/ гэсэн хэсэгт “Улаанбаатар, Монгол Улс, 1974.06.26” гэж хариулсан байна. Мөн “5. Одоо аль улсын харьяат гэсний доор Нидерланд” хэмжээ. Улмаар, “13. Монгол Улсын харьяатаас гарахыг эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд зөвшөөрч байгаа эсэх гэсэн Тийм” гэжээ. Цаашлаад “14. Одоо байнга оршин суугаа улс, хотын нэр, хаяг, утас, факсын дугаар, и-мэйл хаяг гэсний доор улсын хот, утасны дугаарын хамт бөглөсөн байна. 

Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет
Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет
Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет
Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет

-Г.АМАРТҮВШИН 2007 ОНД НИДЕРЛАНДЫН ВАНТ УЛСЫН ГАДААД ПАСПОРТ АВЧ БАЙЖЭЭ-

Мөн бидэнд нэгэн сонирхолтой баримт ирсэн нь Г.Амартүвшинд Монгол Улс болон Нидерландын Вант Улсаас түүнд олгосон гадаад паспарт юм. Тэрээр 2006 онд Монгол Улсаас гадаад паспорт авч байсан бол 2007 онд Нидерландын Вант Улсаас гадаад паспорт авч байжээ. 

Гадаад паспорт
Гадаад паспорт

Дээрх баримтуудыг тоймлоход тэрээр 2007 онд Голландын иргэн болсон байж болзошгүй байна. Нөгөөтэй тэрээр 2013 онд “Монгол Улсын харьяатаас гаргахыг хүсэгчийн анкет”-ыг бөглөж Монгол Улсын төрийн байгууллагуудад өгч байсан байж болзошгүй байна. 

Холбоотой мэдээ

Дундговь аймгийн Өлзийт суманд МАН-ын Б.Гасранжав хуульгүй мэт “гаарч” байна | DAAM.MN

Дундговь Өлзийт сумын ИТХ-ын сонгуульд АН, МАН хоёрын суудлын харьцаа  тун ойрхон зөрж МАН илүүрхэжэ

03/12/2020

Таны идсэн самарны ширхэгээр тэдний үхэл хэмжигдэнэ | DAAM.MN

Бүх мод шархтай үлдэж, шархаар нь хичнээн гадны биет орж амьдаар нь идэж устгах бол? Самарчид ядуу м

02/12/2020

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, 24 хүртэлх сарын хөнгөлөлттэй зээлийг олгоно | DAAM.MN

КОВИД-19 цар тахлын эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас

02/12/2020