
Сүүлийн 30 жилд бизнес хийдэггүй , төрөөс төрсөн долларын тэрбумтнууд тоогоо алдсан. Тэдгээр нөхдүүд Монголдоо үнэтэй автомашин, нисдэг тэргээр гангарч, далай тэнгистэй улс оронд усан онгоц хүртэл эзэмшдэг нь хэвийн үзэгдэл болоод байна.
Тухайлбал У.Хүрэлсүх сайдын Засгийн газрын нэгэн сайдын хүү юм байна. Тэр этгээд Сингапурт усан онгоц худалдаж авчээ. COVID-19 хөл хориотой үед ч найз нөхдөө дагуулан Сингапурт очиж, усан онгоц дээрээ өндөр зэрэглэлийн хүлээн авалт хийсэн байгаа юм.
Тэрхүү хүлээн авалт дээр эрхэм сайдын хүү хоёр сая долларын үнэтэй уралдааный автомашинаа танилцуулж, тэнд цугласан найз нараа ангайлгажээ. Бид удахгүй сайдын хүүгийн усан онгоцны үнэ өртөг, зэрэг тодорхой мэдээлли йг хүргэнэ.