
БНХАУ-ын Ухань хотоос дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирусээс үүдэж тус хотоос гарах чиглэлийн бүх нислэг, тээврийн хэрэгслийг зогсоолоо. Ийнхүү хөл хорио тогтоосон талаар Хятадын төв хэвлэлүүд мэдээлж эхлээд байна.
Өчигдрийн байдлаар вирусийн халдварын өвчилсөн гэх 69 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 62 нь анх халдвар илэрсэн мужийн нийслэл Ухань хотод бүртгэгджээ. Мөн уг вирусний халдварын тохиолдол Тайланд, Япон, БНСУ, АНУ-д бүртгэгдсэн бол Мексик, Австралид сэжигтэй тохиолдлууд бүртгэгдэж, нас барсан хүний 17 хүрээд байна.
