
Хүний ач тусыг санаж баярлаж, талархаж явна гэдэг ухаалаг, зөв хүний үйлдэл гэж болно. Тухайлбал дуучин А.Түмэн-Өлзийг бусдад тусалж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, нийгмийн хариуцлага сайтай уран бүтээлч гэдгээр нь магтах хүн цөөнгүй. Дуучин А.Түмэн-Өлзийг урлагийн замд дөнгөж хөл тавих явах үед нь уран бүтээлийг нь дэмжиж ирсэн сэтгүүлч бүсгүйд сэтгэлийн бэлэг өгсөн нь сошиал орчинд тавигджээ.
Тэрээр сэтгүүлч бүсгүйд хандан “Намайг хэн ч биш байхад та минь тусласан шүү, өдий зэрэгтэй яваа минь таны буян” гэхчлэн сэтгэлийн үгээ бичжээ.Дуучин бүсгүйгээс сэтгэлийн бэлэг хүлээн авсан сэтгүүлч Ч.Бүрэнжаргал нь урлагт хайртай, олон ч залуусыг урлагийн замд нь хөтөлж ирсэн авьяаслаг нэгэн юм. Тэрээр МУГЖ Б.Сарантуяагийн дуулсан “Амьдрал”, С.Сэрчмаагийн дуулсан “Сэтгэлийн драм” зэрэг олон хит дууны үгийг бичсэн нэгэн. Одоогоор дөрвөн хүүхдийн ээж болж алдарт эхийн одонгоор энгэрээ мялаажээ. Ийнхүү ээж хэмээх хүндтэй ажлыг хийж байгаа түүнд дуучин бүсгүйн сэтгэлийн бэлэг цаашид урлагийн салбарт олон хүмүүст туслах эрч хүч, урам зоригийг өгчээ.