Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн эсэх дээр шүүж байна | DAAM.MN

08/10/2020 463

 

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын  тэргүүн Г.Загдаа,  түүний эхнэр ГАмарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.10.08/ болж байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан хэрэгт  буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн юм. Хэргийг эргэн сануулахад,  иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ.

Дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэр “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн байдаг. Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас түүнийг албадан баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, шалгаж байсан юм.

Холбоотой мэдээ

Таны идсэн самарны ширхэгээр тэдний үхэл хэмжигдэнэ | DAAM.MN

Бүх мод шархтай үлдэж, шархаар нь хичнээн гадны биет орж амьдаар нь идэж устгах бол? Самарчид ядуу м

02/12/2020

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, 24 хүртэлх сарын хөнгөлөлттэй зээлийг олгоно | DAAM.MN

КОВИД-19 цар тахлын эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас

02/12/2020

Хэрэглэгчдийн цахилгаан, дулааны үнийг хямдруулах, үнэгүй болгох боломжтой юу | DAAM.MN

Иргэдийн эрчим хүчний хэрэглээний төлбөрийг бууруулах тухай асуудалд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ба

02/12/2020