Ч.САЙХАНБИЛЭГ ОЛОН УЛСЫН ХУУЛИЙН ФИРМЭЭС ӨМГӨӨЛӨЛ ХҮСЛЭЭ

23/01/2020 264

“Амстердам Партнерс”  олон улсын хуулийн фирмийн Лондон дахь төлөөлөгчийн газар Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн холбогдсон гэх хэргийг өмгөөлөхөөр болсноо албан ёсоор мэдэгдлээ.

“Амстердам партнерс” олон улсын хуулийн фирм нь АНУ-ын Вашингтон болон Их Британийн Лондон хотод хоёр салбартай хуулийн томоохон фирм аж.

“Амстердам Партнерс” хуулийн фирмийг үүсгэн байгуулагч Роберт Амстердам: “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь уул уурхайн гэрээг ил тод, нээлттэй, хуулийн хүрээнд нийцүүлэн парламентад олгогдсон эрхийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэвч үндэслэлгүй, нотлох баримтгүй улс төрийн кампанит ажлын нөлөө Монгол Улсын шүүх тогтолцоонд хөндлөнгөөс халдаад зогсохгүй, элдэв өнгө будагтай үндэсний үзэл Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтад ч сөргөөр нөлөөлж байна.

Ч.Сайханбилэгийн холбогдсон гэх “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдох хэрэг нь улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө намнах гэсэн үйлдэл хэмээн харж байна.

Тус хэрэгт үнэн зөвөөр, ул суурьтай хандахыг хүссэн бөгөөд одоогийн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ардчилал, хүний эрх, шударга ёс, хэвлэлийн эрх чөлөөнд бүдүүлгээр хандаж байгаа’’ хэмээн онцолжээ.

Түүнчлэн Ч.Сайханбилэгтэй холбогдсон Оюунтолгойн далд уурхайн гэрээний нөхцөл байдал, гарын үсэг зурагдсан процесс зэргийг Ч.Сайханбилэгийн нэрийн өмнөөс нарийвчлан судалж, өргөн хүрээний ажиллагаа өрнүүлнэ гэдгээ мэдэгдлийнхээ төгсгөлд илэрхийлсэн юм.

 САНУУЛАХАД: Ч.Сайханбилэг 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Дубайн гэрээ” буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурах албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс яллагдагчаар тооцон шалгаж эхэлсэн юм. Хэсэг хугацаанд цагдан хоригдсон түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргаж, тодорхой хүнтэй уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоосон. Гэвч 2019 оны наймдугаар сард хэрэг шалгаж буй ажлын хэсгийнхэнд мэдэгдэлгүй хилээр гарч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр  эрэн сурвалжилж байгаа билээ.

Эрэн сурвалжилж, гаднын хуулийн байгууллагаар өмгөөлүүлэхээс нэг сарын өмнө Монгол Улсын шүүх Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзсэн. Нийслэл дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн холбогдох дөрвөн заалтыг зөрчсөн гэдгийг  хуулийн гаргалгаагаар тайлбарласан юм. Гэхдээ тухайн үед процедурын алдаа гаргасан нь үнэн ч олон улсад хэрэгжиж буй “Дубайн гэрээ” хүчин төгөлдөр гэдгийг шүүхээс мэдэгдсэн билээ.

Холбоотой мэдээ

ХӨГЖЛИЙН БАНКИНД 12 ТОМООХОН ЗЭЭЛДЭГЧДИЙН НИЙТ 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БАГЦ ЗЭЭЛИЙН АСУУДАЛ БАЙНА | DAAM.MN

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэ

18/05/2022

Ч.ХҮРЭЛБААТАР: Б.ЛХАГВАСҮРЭН УИХ-ЫН ЭЗБХ, АЖЛЫН ХЭСЭГТ ТҮЙ МАЙ ГЭЖ, САЛААВЧ ӨГЧ БАЙНА. ЯАСАН ИХ ЭРХ МЭДЭЛ, БЯРТАЙ БАЙНА АА | DAAM.MN

Эдийн засгийн байнгын хорооны /ЭЗБХ/ хуралдаан болж байна. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.

18/05/2022

Засгийн газар хуралдаж байна | DAAM.MN

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар: Эрчим хүчний хөгжлийн төслүүдийн

18/05/2022