Эрүүл мэндийн яам, УОК-ын эцсийн үнэн | DAAM.MN

09/11/2020 194

Баримт, судалгаагүй худал мэдээлэл тараах нь маш сөрөг нөлөө дагуулна гэдгийг ЦЕГын дэд дарга, хурандаа Ж.Амгалан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр сануулав.

“Эрүүл мэндийн яам, УОК-ын мэдээлэл эцсийн үнэн”

Тэрбээр “Иргэдийн дунд коронавирусийн халдварыг дотооддоо алдчихсан юм биш үү гэсэн хардлага маш өндөр байна. Одоогийн байдлаар дотоодод халдвар алдаагүй гэдгийг албан ёсоор хэлье.

Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд ямар нэгэн зөрчил, эрсдэлийг ард түмнээсээ нууц болохгүй,

Бид ил тод шалгаж шийдвэрлэн гарсан зөрчлийг мэргэжлийн байгууллагуудаар нь танилцуулах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ үүргээсээ гажихгүй. Тиймээс иргэд олон нийтийн сүлжээгээр тархсан худал мэдээлэл автах хэрэггүй. Эрүүл мэндийн яам, УОКоос мэдээлж байгаа мэдээлэл л эцсийн үнэн юм.

Ер нь тодорхой судалгаагүй, тооцоогүйгээр өөрийн бодлоо шууд лайваар цацдаг асуудлаа анхаарах хэрэгтэй. Ингэж иргэдээ бухимдуулж, худал мэдээллийг цацах нь маш сөрөг нөлөөтэй” гэсэн юм.

 “Иргэд амны хаалт заавал зүүж, өөрсдийн ухамсраараа дэг журамтай байх шаардлагатай”

Үргэлжлүүлэн “Улсын хэмжээнд намрын ургац хураалт, өвөлжилтийн отор нүүдлийн ажил дуусаж байна. Тиймээс бүх аймгууд онцгой комисс дээрээ анхаарлаа төвлөрүүлж элдэв хөдөлгөөн, олон нийтийн үйл ажиллагаандаа онцгой анхаарах хэрэгтэй.

Хэрвээ бид коронавирусийн халдварыг дотоодод алдахад хүрвэл маш их хүндрэл дагуулна.

Иймд иргэд амны хаалтаа заавал зүүж, өөрсдийн ухамсраараа дэг журамтай байх шаардлагатай. Сүүлийн үед нутаг дэвсгэртээ коронавирусийг алдаагүй учраас чөлөөтэй байж болно гэж иргэд ойлгоод байгаа нь гэндсэн асуудал болж хувирах аюултай. Хамгийн анхаарал болгоомжтой байх цаг үе одоо ирсэн байна.

Халдвар хамгааллын дэглэмийг сахиж, гараа угааж, олон нийтийн газраар явахгүй байж, амны хаалтаа заавал зүүхийг иргэдээсээ хүсэж байна” гэв.

Холбоотой мэдээ

Эрүүл мэндийн яам, УОК-ын эцсийн үнэн | DAAM.MN

Баримт, судалгаагүй худал мэдээлэл тараах нь маш сөрөг нөлөө дагуулна гэдгийг ЦЕГ-ын дэд дарга, хура

09/11/2020

Г.Загдаа шүүх бүрэлдэхүүнээс татгалзлаа | DAAM.MN

Өнөөдөр өглөө 10 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарса

09/11/2020