Бүтээгдэхүүний үнээ нэмсэн захуудад төр төмөр нүүрээ харууллаа | DAAM.MN

12/11/2020 173

Коронавирусийн халдвар дотоодод илэрсэн талаарх мэдээллийн дараа иргэд өргөн хэрэглээний барааг их хэмжээгээр худалдан авсан. Энэ үеэр  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас махны үнийг нэмж зарсан Хүчит шонхор, Таван-Эрдэнэ захыг тус бүр 20 сая төгрөгөөр торгожээ.  Тус газраас үнийн хөөрөгдөл зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, өчигдөр шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Үүнд:
1. Өглөө эрт Хүчит шонхор захад үүсэж байсан махны үнийг хянан шалгалт хийж, буулгалаа.
2. Махны үнийг нэмж зарсан хүчит шонхор, Таван-Эрдэнэ захуудад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус тус 20,000.000 (хорин сая) төгрөгийн торгууль оногдууллаа.
3. Томоохон сүлжээ дэлгүүр болох Имарт дэлгүүр, Номин сүлжээ дэлгүүр, Оргил худалдааны төв, CU сүлжээ дэлгүүр, Эфэс сүлжээ дэлгүүр, Түмэн шувуут ХХК зэрэг газрууд бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгохгүй, нөөц хэвийн байгаа талаар мэдэгдэл гаргасан.
4. Томоохон эмийн сан болох Монос Улаанбаатар ХХК, Ариун Монгол ХХК, Палома ХХК, Евро фарм ХХК, Хүрмэн ХХК-иуд амны хаалт, ариутгах бодисын үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй, тасралтгүй жигд хүртээмжтэй хүргэх талаар мэдэгдэл гаргасан.
5. Бөмбөгөр худалдааны төвөөс түрээслэгч нартаа үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн хангаж ажиллах талаар тушаал гаргаж, түрээслэгч нар нь дэмжиж гарын үсэг зурж, ШӨХТГ-т ирүүллээ.
6. Жижиг эмийн сангуудад үнэ өссөн гэсэн гомдол ирж байгаа тул жижиг эмийн сангуудад хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

Холбоотой мэдээ

Хилийн хаалттай байдал алтны хулгайг сааруулж Монголбанкны алт түүхэн дээд түвшинд хүрлээ | DAAM.MN

  Монгол улс хилээ хааснаас хойш Монголбанкинд тушаах алтны хэмжээ огцом өгссөөр байгаа. Үүн

02/12/2020

Төрсөн ах нь дүүгээ онц хэрцгийгээр хөнөөж шуудайнд хийсэн байжээ | DAAM.MN

Өнгөрөгч шөнө өсвөр насны охины амь насыг хохироогоод, цогцсыг  мөчилж шуудайнд хийсэн онц ноцтой хэ

24/11/2020

Төрсөн ах нь дүүгээ онц хэрцгийгээр хөнөөж шуудайнд хийсэн байжээ | DAAM.MN

Өнгөрөгч шөнө өсвөр насны охины амь насыг хохироогоод, цогцсыг  мөчилж шуудайнд хийсэн онц ноцтой хэ

24/11/2020