Сэлэнгэд халдварын шинэ голомт үүсч гэр бүлийн хүмүүс нь Дархан хотоор чөлөөтэй зорчжээ

12/11/2020 119

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх Ж.Энхбаяр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт газар дээр нь ажиллаж байгаа аж. Дөнгөж  сая Дархан-Уул хаймгийн шуурхай штабтай хамтран мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг даалгаврын дагуу миний бие Дархан-Уул аймагт ажиллаж байна. Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг хамран хэрхэн хурдтай тархаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай харьж байна. Ялангуяа манай хойд хөрш ОХУ-д халдвар эрчтэй тархаж, олон мянган хүний амь насыг аваад байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс коронавирустэй тэмцэх ажлыг амжилттай зохион байгуулж, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах ажлыг амжилттай хийсэн боловч онцгой нөхцөл байдал үүсчлээ. Манай орны хойд бүс болох Сэлэнгэ аймагт халдварын шинэ голомт бий болсон нь тогтоогдлоо. Гол асуудал нь Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс Дархан-Уул аймагт ирж, үйлчилгээний байгууллагуудаар явж, нэлээд олон хүнтэй харьцсан нөхцөл байдал үүссэн байна.

Улаанбаатар хотод гаргасан шийдвэртэй холбоотойгоор Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас яаралтай хатуу хөл хорио тогтоох нь тархалтыг бага дээр нь зогсооно гэж зөвлөсөн. Монгол Улс даяар энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ДЭМБ болон Монголын экспертүүдийн баг зөвлөсөн байна. Иймээс Монгол Улсын Засгийн газар бүх нийтийн бэлэн байдалд шилжих шийдвэр гаргасан. Энэ бол зөв шийдвэр байсан нь харагдаж байна. Дархан-Уул аймагт бүх нийтийн өндөржүүлэн бэлэн байдлыг чангатгаж байна. Дарханаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, чангатгах нөхцөл байдал үүслээ. Хамтын хүч, хатуу хөл хорио, зохион байгуулалт, өндөр хариуцлагатайгаар томоохон сорилтыг даван гарна. Яг одоо Улаанбаатар хотоос Батлан хамгаалах сайдаар ахлуулан баг Дархан, Сэлэнгэд ажиллахаар гарж байна гэлээ.

Холбоотой мэдээ

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, 24 хүртэлх сарын хөнгөлөлттэй зээлийг олгоно | DAAM.MN

КОВИД-19 цар тахлын эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас

02/12/2020

КОВИД-19 халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн шүд унаж болзошгүй | DAAM.MN

Коронавирусний халдвар буйлны үрэвслийг хүндрүүлж, шүд унахад хүргэж болзошгүй гэж “The New York Tim

27/11/2020

Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах газрын хаяг, байршил | DAAM.MN

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 д

27/11/2020