Байдены ялалтыг ОХУ хүлээн зөвшөөрөөгүй бол БНХАУ хүлээн зөвшөөрч баяр хүргэлээ | DAAM.MN

14/11/2020 136

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн тодорхой болсноос хойш долоо хоногийн дараа Хятад улсын засгийн газар Жо Байденд баяр хүргэжээ.

Баасан гарагт тус улсын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Америкийн ард түмний сонголтыг бид хүндэтгэж, ноён Байден, хатагтай Харрис нарт баяр хүргэж байна” гэсэн байна.

Америк-Хятадын харилцаа хоёр улсын хувьд төдийгүй дэлхийн нийтийн уур амьсгалд чухал нөлөөтэй.

Сүүлийн үед худалдааны маргаан зөрчил, цар тахал зэрэг асуудлуудаас үүдэлтэйгээр хоёр орны харилцаа муудаад байгаа. Хятадын түнш ОХУ одоогоор Байдены ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Дөрвөн жилийн өмнө Дональд Трампыг сонгуульд ялсны дараа хамгийн түрүүнд баяр хүргэсэн удирдагчдын нэг нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин байв.

Харин энэ удаа тэр ямар ч мэдэгдэл хийхгүй байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзахдаа “Сонгуулийн албан ёсны үр дүнг гартал хүлээх нь зүйтэй гэж бид үзэж байгаа” гэж хэлжээ.

Жо Байден сонгуульд ялалт байгуулсан нь өнгөрсөн Бямба гарагт тодорхой болсны дараа дэлхийн олон орны удирдагчид ар араасаа баяр хүргэсээр байгаа.

Сонгуулийн өмнө АНУ-ын тагнуулын албад Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нэр дэвшигч Жо Байденыг сонгогдохыг хүсэж байж болзошгүй тухай мэдээлж байв.

Харин зарим судлаачид Дональд Трамп дахин сонгогдох нь Бээжингийн эрх баригчдын сонирхолд нийцэж байгаа тухай бичиж байжээ. Тухайлбал Циньхуа их сургуулийн профессор Ян Шуэтон “Хятадын ашиг сонирхолд Байден Трампаас илүү хор хөнөөлтэй гэдэг утгаараа биш, харин Трампын бодлого Байденыхаас илүү АНУ-д хор хөнөөлтэй гэдэг утгаараа Бээжингийн удирдагчид Трампыг дахин сонгогдохыг илүүд үзэж байж болзошгүй” хэмээн сонгуулийн өмнө BBC сувагт ярьж байв.

Одоогийн байдлаар дэлхийн томоохон улс орнуудаас ОХУ, Бразил, Мексик улсуудын удирдагчид Жо Байдены ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Мөн Умард Солонгосын дэглэм ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа.

Дональд Трампын холбоотон гэгддэг, “Халуун орны Трамп” хочтой Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаруг ингэх нь гайхах зүйл биш гэж ажиглагчид дүгнэж байна.

АНУ-тай хууль бус цагаачид, хар тамхины гэмт хэрэг, худалдааны дайн зэрэг олон асуудалтай Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор сонгуулийн үр дүнд тун болгоомжтой хандаж байгаа. Сүүлийн жилүүдэд Дональд Трамптай харилцаагаа сайжруулахыг хичээн ажиллаж байсан тэр сонгуулийн маргаан бүрэн шийдэгдтэл АНУ-ын сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэхгүй гэж мэдэгдээд байгаа юм.

Өнгөрсөн Ням гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Обрадор “Бид асуудалд хөнгөн хандмааргүй байна. Мексик улс хоёр нэр дэвшигчтэй хоёулантай нь маш сайн харилцаатай” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC

 

Холбоотой мэдээ

Бразилд Хятадын вакцин сайн дураараа хийлгэсэн хүн нас баржээ | DAAM.MN

Дэлхий нийтэд Коронавирусын халдвар 58 саяд хүрээд байна.Олон улс вакцин гаргахаар туршиж байгаа ч ө

22/11/2020

“Монгол” нэрээр хараасан тамирчны асуудлаар Сиеменс компани хариу захидал ирүүлжээ | DAAM.MN

Өнгөрсөн сард Португаль улсад болсон Formula One авто уралдааны үеэр Нидерландын тамирчин Макс Верст

19/11/2020

Хойд Солонгосын хакерууд Covid-19 вакцины мэдээлэл рүү халдаж байгааг “Mikrosoft ” мэдээллээ | DAAM.MN

Хойд Солонгосын хакерууд Covid-19 халдварын эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж буй компани, судал

14/11/2020