Ч.Хүрэлбаатар: “Хүүхдүүдэд корнавирусийн эсрэг вакцин хийхгүй” | DAAM.MN

19/11/2020 71

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Бид нар дэлхийн банкны 50 саяыг хүлээгээд суумааргүй байна. ЭМД-ийн санд 500 орчим тэрбум байна. Гэтэл сангийн сайд ЭМД-ийн эрсдлийн санг байгуулж өгмөөр юм.

Тэгвэл эрүүл мэндийн сайдад 50-60 тэрбум төгрөгийн боломж гарч, зээл авахгүйгээр вакцинаа авч болно. Эрсдлийн бүлэгт байгаа иргэддээ маск өгмөөр байна. Иргэдийн ажлын байрыг хадгалах асуудал болоод байна. 150-180 мянган иргэн өдрийн орлогоороо эрсдэлд орлоо. Тайван цагийн биш тахлын үеийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна” гэлээ.



Шадар сайд Я.Содбаатар “Вакцинтай холбоотой асуудлаар дэлхийн 150 орон ажиллаж байна. Манай улсын сангийн яам холбогдох хүмүүс мөн ажиллаж байгаа. Бусад хоёр хөрш болон вакцин гаргаж байгаа улсуудтай санал солилцох, төв байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Одоогоор эцсийн байдлаар вакцин гараагүйг та бүхэн мэдэж байгаа. Эрсдэлтэй бүлэгт хавараас хойш шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Бүх нийтийн бэлэн байдалд шижлсэн эдгээр өдрүүдэд ХНХЯ тухайн бүлгийн хүмүүст гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Үүнээс гадна тодорхой дүүрэг бүрийг бүсчилж, хүнсний тусламж өгөх ажиллагааг зохион байгуулж байна. Дотуур байрны хүүхдүүдийн хүнсний хангамжийг тогтворжуулах чиглэлд анхаарч байна” гэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дэлхийн банкнаас бид вакцинтай холбоотой санхүүжилт хүссэн нь үнэн. Вакциныг хэн мөнгөө төлсөн нь түрүүлж авна. Өндөр хөгжсөн орнууд коронавирусийн эсрэг вакциныг авахаар аль хэдийн мөнгөө төлчихсөн. Бид вакцин авах замыг дөт болгохын тулд дэлхийн банкнаас тусламж хүссэн. Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байна. Хүүхдүүдэд корнавирусийн эсрэг вакцин хийхгүй” гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр эрсдэлийн санг тусад нь байгууллах нь чухал. Өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүссэн үед шуурхай арга хэмжээ авахад эрсдлийн сан чухал үүрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, 24 хүртэлх сарын хөнгөлөлттэй зээлийг олгоно | DAAM.MN

КОВИД-19 цар тахлын эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас

02/12/2020

КОВИД-19 халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн шүд унаж болзошгүй | DAAM.MN

Коронавирусний халдвар буйлны үрэвслийг хүндрүүлж, шүд унахад хүргэж болзошгүй гэж “The New York Tim

27/11/2020

Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах газрын хаяг, байршил | DAAM.MN

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 д

27/11/2020