Олон хоног машиндаа амьдарсан иргэн нутаг буцжээ | DAAM.MN

21/11/2020 349

Орхон аймгийн иргэн Л.Билэгтсайхан эхнэрийн хамт Улаанбаатар хотод ирээд хөл хорионд орж, олон хоног машиндаа амьдарсан  талаар хэвлэлүүд мэдээлсэн. Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар түр хугацаанд нийслэлд ирсэн орон нутгийн зарим иргэд хоноглох газаргүй байна. Орхон аймгаас Улаанбаатар хотод томографын шинжилгээ хийлгэхээр эхнэрийн хамт Улаанбаатар хотод ирсэн иргэн Л.Билэгтсайханы хувьд 11-р сарын 10-ны үүрээр хотод ирсэн ч хатуу хөл хорио тогтоосны улмаас гэртээ харьж чадалгүй машиндаа 10 хоног амьдарч, гаазын плитка айлаас хэрэглэж, хоол идэж байгаа гэдгээ ч ярьсан. Энэ мэдээллийн дараа холбогдох албаныхан арга хэмжээ авч, түүнийг эхнэрийн хамт нутаг буцаажээ. Энэ талаар тэрбээр цахим хаягтаа  “Нийт ард түмнийхээ болон Монгол ТВ-ын ачаар гэртэй харихаар явлаа маш их баярлалаа” хэмээн нийтэлсэн байна.

Холбоотой мэдээ

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, 24 хүртэлх сарын хөнгөлөлттэй зээлийг олгоно | DAAM.MN

КОВИД-19 цар тахлын эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас

02/12/2020

КОВИД-19 халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн шүд унаж болзошгүй | DAAM.MN

Коронавирусний халдвар буйлны үрэвслийг хүндрүүлж, шүд унахад хүргэж болзошгүй гэж “The New York Tim

27/11/2020

Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах газрын хаяг, байршил | DAAM.MN

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 д

27/11/2020