Ж.Сандагсүрэн: “Кофе шопод 15 минут үйлчлүүлнэ. Өмнөх шигээ залуучууд бөөгнөрч суухгүй | DAAM.MN

10/01/2021 210

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

Нэг иргэнд хэдэн минут үйлчлүүлэх, нэг дор хэдэн хүн үйлчлэх зэргийг тооцож үзсэн. Хоолны газраар үйлчлүүлэх, Дүнжингарав худалдааны төвөөр үйлчлүүлэх хүмүүсийн тоог харьцуулахад маш том зөрүүтэй.

Эрсдэл багатай гэж үзсэн байгууллагуудаа нээсэн. Вирус агаар дуслын замаас гадна хамгаалах хэрэгсэлд наалдаж халдварлаад байгаа.

Тухайн газраа үйлчлүүлэх гэхээсээ илүү авч явахаар үйлчлүүлэхийг чиглэл болгоно.

Кофе шопод үйлчлүүлэх хугацааг 15 минут гэж зааж өгнө. Өмнөх шигээ залуучууд бөөгнөрч суухгүй. Аль болох эрсдэлийнхээ зэргээр ангилж, эрсдэл гайгүй гэж үзвэл долоо долоо хоногоор нээнэ. Үсчинд нэг багажаар олон хүнд үйлчилдэг, удаан хугацаанд үйлчилдэг зэрэг хүчин зүйлсээр олон улсын түвшинд өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа.

Бэлэн мөнгөний худалдаа их хийгддэг учраас ТҮЦ-үүдийг нээх боломжгүй.

Холбоотой мэдээ

Коронавирусийг 30 секундэд 99.99 хувь устгах чадвартай төхөөрөмж зохион бүтээжээ | DAAM.MN

Японд коронавирусийг хагас минутын дотор 99.99 хувь устгах чадвартай төхөөрөмж зохион бүтээсэн талаа

12/01/2021

АНУ-д амьтны хүрээлэнгийн горилла мичнүүдээс анх удаа коронавирусийн халдвар илэрчээ | DAAM.MN

АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн горилла мичнүүдээс коронавирусийн халдва

12/01/2021

Короновирусийн халдварууд шинэ жил тэмдэглэсэн асуумжаар илэрч байна | DAAM.MN

БГД-т хийсэн тандалтын шинжилгээгээр тус дүүргийн 6 дугаар хорооны 65, 12 дугаар байрны найман хүнээ

10/01/2021