Хавдартай иргэдийг бизнес болгодог увиагүй эмч нарыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн та бэлдээгүй биз | DAAM.MN

10/01/2021 5691
Хавдар судлалын үндэсний төвийн эмч Э.Эрхэмбаяр нь ходоодны хорт хавдрын хагалгаанд орох гэж буй өвчтөний ар гэрийнхнээс гурван сая төгрөг нэхэмжилж, уг шаардлагыг биелүүлж чадахгүй бол “дахин манай эмнэлгээр битгий үйлчлүүлээрэй” хэмээн дарамталж хохироосон маш ноцтой хэрэг олон нийтэд ил болоод байна.
ХСҮТ-ийн эмч Э.Эрхэмбаяр

ХСҮТ-ийн эмч Э.Эрхэмбаяр

Тэтгэврийн зээлээ шавхаад  ирсэн өвчтөнд ганц сая төгрөг бэлэн байж.  Харин үлдсэн хоёр сая төгрөг нь  байсангүй.
Ийнхүү  ар гэрийнхэн нь тус эмчээс ах дүү, хамаатан садангаасаа үлдсаэн хоёр сая төгрөгийг нь олж ирье, хугацаа өгөөч гэж гуйжээ. Харамсалтай нь  эмч  хүсэлтийг нь хүлээж аваагүйгээр барахгүй дахин ХСҮТ-өөр битгий үйлчлүүлээрэй гээд явуулж.
Өнөөдрийн байдлаар өвчтөн олон сараар хугацаа алдсанаас болж хавдар эцсийн шатандаа орж, хөнгөвчлөх хэлбэрт оржээ. Өөрөөр хэлбэл найдваргүй болж үхлээ хүлээн сууна.
Т.Батбаяр Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн , хохирогч

Т.Батбаяр Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн, өвчтөн /эхнэр охины хамт/

Эмнэлгийн удирдлагуудын зүгээс өвчтөнг  төлөвлөгөөт хагалгаанд оруулахаар  нэр нь бичигдсэн байхад яагаад эмч ганцаараа шийдэж хагалгаа хийлгүй   явуулав гэдэг анхаарал татаж байна.
Мөн уг хэрэг ил  болсон байхад тухайн эмчийг цаашид өсөн дэвжих боломжтой эмч хэмээгээд сахилгын шийтгэлээр шийтгэж байгаа нь тэнд авилгын сүлжээ хэдийн цэцэглэж, хэвийн үзэгдэл болсон гэдгийг батлах мэт.
Өнөөдөр Монгол улс хүн амд ногдох хавдрын өвчлөлөөрөө дэлхийд дээгүүр орж байна. Үүний шалтгаан нь иргэд  урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мэдээ, мэдээлэл хомс байгаатай холбоотой. Маш олон хүн хавдраар өвдөхийн хэрээр ХСҮТ-ийн эмч нар тоног төхөөрөмж байхгүй мэтээр худал хэлж иргэдээс мөнгө салгадаг увиагүй үйлдэл улам гаарсаар байх нь.
Өнөөдөр  гурван сая , маргааш 30 саяыг , дараа нь 300 саяыг эмч нар  өвдсөн зовсон хүмүүсээс шантаажлаад эхэлбэл гайхах зүйлгүй болж.
Хавдар судлалын үндэсний төв бүхэлдээ энэ мэт ялзралаар дүүрсэн гэдгийг иргэд мэдэх ч тэр бүр ил болгож байгаагүй.
Хүний амийг мөнгөөр үнэлж,  үхэл рүү түлхсэн ноцтой асуудал үүсээд байхад  эмнэлгийн  удирдлагууд хэвийн үзэгдэл мэт хандаж байгааг эмчээ өмөөрсөн удирдлагуудын ярианаас ард түмэн харлаа.
Жилд 6000 хүн хавдараар нас бардаг гэсэн харамсалтай статистик байдаг. Эндээс өнгө мөнгөтэй нэг нь л эмчлүүлж, ядарсан, өнгө мөнгө муутай нэг нь өчиггүй үхдэг шударга бус байдал гаарч, хүний  эрх зөрчигдсөөр байх уу?
ХСҮТ-д өвдсөн хүмүүсийн зах зээл маш их байгаа нь эмч нар мөнгөөр  хүний амь насыг хэмжиж, шантааж хийдэг таатай нөхцөл бүрджээ.
Энэ асуудлыг ХСҮТ-ийг удирдаж байгаад 2020 онд  УИХ-ын гишүүн болж гарч ирсэн Ж.Чинбүрэн огт мэддэггүй байсан  гэвэл итгэх хүн ховор.
Өвчтөнөөс мөнгө нэхсэн Э.Эрхэмбаяр эмчийг ХСҮТ-ийг хориод жил удирдсан, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн анх ажилд авсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Тэгэхээр өвчтөнөөрөө мөнгө олдог увиагүй үйлдэл хэзээнээс, хэнээс эхлэлтэй вэ ? Хэн сургав? Байдаг л нэг жишиг байсан уу? гээд олон асуулт урган гарч ирж буй. Ямар  ч байсан ХСҮТ-д өдөр бүр хагалгаа хийдэг эмч нар өвчтөн бүрээс хэд хэдэн саяар нь авдаг бол өдрийн орлого нь сарын цалингаас нь хэд дахин нугарч давах тооцоолол маш амархан гарна. Өөрөөр хэлбэл уг төвийн хагалгааны эмч нар цалингаа тоохоо байсан  хагарсан баячууд болж таарах гээд байгаа юм.
Аливаа иргэн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулахын тулд штабын байр, ухуулагчид, хэвлэл мэдээлэл , сурталчилгаа гээд  нэг хүнээс хамгийн багадаа 100 орчим сая төгрөг шаардагддаг гэсэн тооцоолол бий.
Тэгвэл  жирийн төрийн албан хаагч, тэр дундаа хамгийн бага цалинтай гэгдэх  эмч  хүн өндөр өртөгтэй сонгуульд оролцоод ялалт байгуулна гэдэг сонирхолтой.
Магадгүй хавдраар өвдсөн иргэдийн зовлон увиагүй эмч нарыг хөлжүүлэх арга хэрэгсэл болж ирсэн жишээг Хөвсгөл аймгаас хавдраар өвдөж ирсэн иргэний гунигт жишээнээс харж болохоор байна.
Өдөрт мянга мянгаараа үйлчлүүлж буй ХСҮТ-ийн өвчтөнөөрөө мөнгө олдог увиагүй бизнес хэдий болтол үргэлжлэх бэ ?  Энэ асуудлыг  тухайн төвийг удирдаж байсан Ж.Чинбүрэн эмч та  мэдэж байсан уу? гэдгийг асууя.
Н.БОЛОРТУЯА

Холбоотой мэдээ

33 тэрбумын асуудалд орсон гишүүдийг эргүүлэн татах асуудлаар мэдэгдэл хийлээ | DAAM.MN

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эгүүлэн татах асуудлаар “Алтан Дорнод Монго

20/01/2021

Хавдартай иргэдийг бизнес болгодог увиагүй эмч нарыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн та бэлдээгүй биз | DAAM.MN

Хавдар судлалын үндэсний төвийн эмч Э.Эрхэмбаяр нь ходоодны хорт хавдрын хагалгаанд орох гэж буй өвч

10/01/2021

Урвагч Э.Магнайбаяр МАН-д урвасныхаа хүчинд “Баянгол-Хүүхдийн зуслан”-гийн дарга болжээ | DAAM.MN

Урвагч Э.Магнайбаяр МАН-д урвасныхаа шанг хүртэж "Баянгол-Хүүхдийн зуслан"-гийн дарга болжээ. Сөрөг

08/01/2021