Хөвсгөл аймагт удаа дараа газар хөдлөөд байна. Тодруулбал, 05:52 цагт Туртаас баруун өмнө зүгт 23 км зайд 5.2 магнитуд, 06:02 цагт Туртаас баруун өмнө зүгт 44 км зайд 5.0 магнитуд, 06:22 цагт Туртаас 41 км зайд 4.5 магнитуд, 06:44 цагт Туртаас 4.4 км зайд 4.9 магнитуд хүчтэй газар хөдөлснийг АНУ-ын U.S.Geological Survey мэдээлжээ.
Мөн 05:32 цагт болсон газар хөдлөлтийн хүчийг 6.7 магнитуд хэмээн шинэчилсэн байна.
Уг газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Улаанбаатар хотод ч мөн мэдрэгдээд байна.
АНУ-ын U.S.Geological Survey байгууллагын мэдээлснээр Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Туртаас баруун өмнө зүгт 33 км зайд, 10 км гүнд болсон 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ.


