Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар байшингаа шатааж, амиа алджээ | DAAM.MN

12/01/2021 193

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар байшингаа шатааж, амиа алдсан байна. Уг хэрэг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт өчигдөр 23:40 цагийн үед гарчээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр аймгийн харьяат малчин Б нь согтуурсан үедээ 5х5 метрийн хэмжээтэй байшингаа санаатайгаар шатааж, энэ үеэрээ амиа алдсан аж.  Гал түймрийг орон нутгийн иргэд унтраажээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Зэвсэгт хүчний 151 дүгээр ангийн дэргэд  зам тээврийн осол болж хоёр хүн амиа алдсан байна. Ослын тухай дуудлага өнгөрсөн шөнө 23:59 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчдыг очиход “Приус-11” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт 33 настай эрэгтэй О, 28 настай эрэгтэй О нар амь насаа алдсан байжээ. Ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Холбоотой мэдээ

Ж.Эрдэнэбат: Төрийн хариуцлагатай алба хашиж буй хэн бүхэн үүнийг цаашид анхаараарай. Намайг уучлаарай | DAAM.MN

Жаргалтулгын Эрдэнэбат миний тэргүүлсэн Засгийн газар нь улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж,

15/01/2021

С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая төгрөг болон 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах, шийдвэр гарлаа | DAAM.MN

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.Энэхүү хуралд Нийслэлийн прокурорын г

13/01/2021

ЦЕГ-аас эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг танилцуулж байна

  ЦЕГ-аас эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг танилцуулж байна. 34 удаагийн үйлдлээр бус

12/01/2021