Монгол Улсын ТЕГ-аас Оюу толгой ХХК-д 155 сая ам.долларын ТАТВАРЫН ТОРГУУЛЬ тавьжээ

12/01/2021 69

2018 ОНЫ 1 САРЫН 16

Туркойз Хилл Ресурс “Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас Оюу толгой ХХК-д 155 сая ам.долларын татварын торгууль /tax act/ тавьсан”  талаар хэвлэлийн мэдээ гаргажээ. 2013-2015 онд төлсөн татварт аудит оруулснаар дээрх торгуулийг тавихаар болсон байна.

Гэхдээ уг хэвлэлийн мэдээнд Туркойз Хилл Ресурсээс Оюу толгой ХХК нь дээрх хугацаанд Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бүх татвар, хураамжаа төлсөн гэж үзэж буйгаа мэдэгджээ. Мөн тавигдсан торгуулийг үнэлж дүгнэж, хуулийн хугацаанд хариу мэдэгдэх болно гэжээ.

“Оюу толгой” бол Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу толгой” компани (34 хувь), Канад улсын “Туркойз Хилл Ресурс” (66 хувь) компанийн хамтран эзэмшдэг Монголын компани юм. “Туркойз Хилл Ресурс” компани Торонто, Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан, Рио Тинто компанийн шууд бус эзэмшлийн компани юм. Рио Тинто энэхүү түншлэлийн өмнөөс “Оюу толгой” төслийн менежментийг хариуцдаг.

 

Эх сурвалж: Туркойз Хилл Ресурс

Холбоотой мэдээ

Рио Тинто “Оюу толгой”-н зардал нэмэгдэж уурхайн олборлолт эхлэх хугацаа 2023 он болж хойшилсон тухай мэдэгдлээ

2019 ОНЫ 7 САРЫН 16 хуучин мэдээ Монголын говьд хэрэгжүүлж буй "Оюу толгой"-н гүний уурхайн төслийн

12/01/2021

“Оюу толгой” төслөөс хэзээ ч ногдол ашиг авахгүй харин ч өртэй үлдэх тооцоог Рио тинто гаргалаа | DAAM.MN

  Туркойз Хилл Ресурс(TQR) компани өчигдөр албан ёсоор мэдээлэл хийсэн нь олон улсын хэвл

12/01/2021

TRQ 2020 онд “Оюу толгой”-н гүний уурхайн төсөлд $1.2-1.3 тэрбумыг зарцуулна

2020 ОНЫ 1 САРЫН 17 хуучин мэдээ Туркойз Хилл Ресурс(TRQ) компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлд

12/01/2021