С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая төгрөг болон 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах, шийдвэр гарлаа | DAAM.MN

13/01/2021 220

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.Энэхүү хуралд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт  тавьж, шүүхээр шийдвэрлэсэн 48хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан талаар мэдээлэл хийлээ.

Шүүхээс гарсан шийдвэр дээр:

  • Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдсэн С.Баяраас 3 сая 569 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 саятөгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураах,
  • С.Баяртай хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь 5 тэрбум 766 саятөгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураах,
  • Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах,
  • Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдогч Ш.Мөнгөншагайгаас 190 сая төгрөг болон 1 сая 445 мянган ам.долларыгхураах,
  • Хуурамч бичиг баримт ашиглан Английн стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авсан Жаст Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар үл хөдлөххөрөнгийг хураан улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Мөн “Эрдэнэт”үйлдвэрт учирсан хохирлыг төлүүлэх гэсэн шийдвэр тус тус гарлаа.

 

Холбоотой мэдээ

Ж.Эрдэнэбат: Төрийн хариуцлагатай алба хашиж буй хэн бүхэн үүнийг цаашид анхаараарай. Намайг уучлаарай | DAAM.MN

Жаргалтулгын Эрдэнэбат миний тэргүүлсэн Засгийн газар нь улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж,

15/01/2021

С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая төгрөг болон 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах, шийдвэр гарлаа | DAAM.MN

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.Энэхүү хуралд Нийслэлийн прокурорын г

13/01/2021

ЦЕГ-аас эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг танилцуулж байна

  ЦЕГ-аас эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг танилцуулж байна. 34 удаагийн үйлдлээр бус

12/01/2021