Cогтуугаар автомашин жолоодсон иргэн уулын уруу унах гэж байсныг аварчээ | DAAM.MN

14/01/2021 265

Cогтуугаар автомашин жолоодсон иргэн уулын уруу унах гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, уулан дээр автомашин зогссон, жолооч нь буух боломжгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр 22:03 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид “Асем вилла” хотхоны зүүн талын уул буюу заасан газарт очиход Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн 42 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд “Ланд круйзер-200” загварын суудлын автомашинтайгаа уулын уруу унах гэж байжээ.

Иймд тухайн иргэнийг аварч, автомашиныг тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Тэдний дунд хөшигний цаана юу болов буюу араар тавилт | DAAM.MN

Эхнээсээ салах нь ойлгомжтой байсан тэдний ган бат холбоо харин ч санаснаас хол явлаа. У.Хүрэлсүх эр

06/03/2021

Банкны ажилтнаас коронавирус илэрчээ | DAAM.MN

Сүүлийн 24 цагт 24803 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнд коронавирус илэрлээ. Мөн 39 хүн эдгэ

06/03/2021

Д.Энхсайхан: Тэрбумаас дээш хадгаламжтай 1000 гаруй хүн мөнгө хүүлэлтийг гааруулдаг | DAAM.MN

Олон улсын харилцаа судлаач Д.Энхсайхан банкны өндөр хүү, мөнгө хүүлэлтийн эсрэг байр сууриа илэрхий

06/03/2021