“Хөвсгөл Эрчим” ТӨХК 140 сая төгрөгөөр автомашин авах тендер зарлажээ | DAAM.MN

19/02/2021 70

Хоёрхон хоногийн өмнө Засгийн газраас цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлэх шийдвэр өчигдөр гаргасан. Өөрөөр хэлбэл ТӨҮГ болон ТӨХК-ууд 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлэн он дуустал хэмнэлтийн горимд шилжиж ажиллахаар болж байна. Үүнд төсвийн мөнгөөр машин, албан тасалгааны тавилга авахгүй, баримтат болон олон ангит кино хийхгүй, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэхгүй, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй, ажилтнуудын нормын хувцсыг шинэчлэхгүй байхыг үүрэгдсэн. Тэгвэл энэ шийдвэртэй зэрэгцэн  Хөвсгөлийн цахилгаан эрчим хүчний хангалтыг хариуцдаг “Хөвсгөл Эрчим” ТӨХК өөрийн хөрөнгөөр 140 сая төгрөгийн өртөгтэй суудлын автомашин худалдаж авах тендер зарлаад байна. Тендерийг аймгийн Орон нутгийн өмчийн газар хариуцана.  Энэ тендерт лексус эсвэл ланд 200-тай дүйцэхүйц гэсэн үг алга. Гэхдээ үнэ буюу 140 сая төгрөг үүнийг нь хэлээд байна. Төрийн өмчит компаниудын захирлуудын энэ мэт дураараа дургилтыг цар тахлын үед таслан зогсоох ёстой. Гэхдээ Засгийн газар чадах эсэх нь “Хөвсгөл Эрчим” ТӨХК-ийн энэхүү тендерээс тод харагдах биз …

Холбоотой мэдээ

Орон сууц түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамрагдсан төрийн албан хаагчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ | DAAM.MN

Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Нийслэлийн орон сууцны корпораци

06/03/2021

ДЭМБ-аас “Ажлын байрны стресс”-ийг өвчин хэмээн бүртгэжээ | DAAM.MN

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ “burn-out” буюу ажлын хэт ачаалалд өртөх байдлыг өвчин хэмэ

06/03/2021

Тэдний дунд хөшигний цаана юу болов буюу араар тавилт | DAAM.MN

Эхнээсээ салах нь ойлгомжтой байсан тэдний ган бат холбоо харин ч санаснаас хол явлаа. У.Хүрэлсүх эр

06/03/2021