Баян орнууд дэлхийн хамаг вакциныг шударга бусаар хамсан асуудлыг ширүүхэн шүүмжлэв | DAAM.MN

20/02/2021 113

Өчигдөр буюу Баасан гарагт болсон “Их-7” орны уулзалтын нэг гол сэдэв бол вакцины тэгш хуваарилалт байлаа.

ДЭМБ-ын ерөнхий захирал энэхүү уулзалтын өмнө “Их -7” бүрэлдэхүүнд багтдаг баян орнуудыг дэлхийн хамаг вакциныг шударга бусаар хамсан асуудлыг ширүүхэн шүүмжлэв.

Одоогоор 128 сая хүн вакцин тариулаад байгаагын 70% нь “Их-7”-ийн иргэд байна. Гэтэл 130 орон ганц ч вакцин тариагүй байгаа ба эдгээр орны хүн ам нь  2.5 тэрбум.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Их-7”-ийн цахим уулзалтад оролцогч баян орнуудад илүүдэлтэй байгаа вакцинаа хандивлах уриалга гаргалаа. Тус улсын Засгийн газар одоогоор 400 сая тун захиалсаад байгаа ба хүн ам нь 66.6 сая бөгөөд хэд дахин илүүдэлтэй байгаа билээ.

Их Британи улс илүү захиалсан вакциныхаа 80 хувийг COVAX хөтөлбөрийн хүрээнд хөгжиж буй орнуудад хандивлахаар төлөвлөж байгаа ч эдгээр вакцин үйлдвэрлэгдэх шатандаа явж байгаа билээ.

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай уулзаж вакцины дэмжлэг хүссэн нь зөв цагаа олсон уулзалт болжээ. Тус улсын Засгийн газар одоогоор хүн амаас нь хэд дахин илүү байгаа вакцинаа ядуу орнуудад хандивлах юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон баян орнууд захиалсан вакциныхаа 4-5 хувиа ядуу орнуудад хандивлах ёстойг ч мөн санууллаа. Ямар ч байсан баян орнууд олон улсын томоохон шахалтын доор ийм алхмыг хийж байх шиг байна.

Их Британи улсын захиалсан вакцины тоо , үйлдвэрлэгч компаниуд. Британийн захиалсан вакцин 400 сая тун ба хүн ам нь 66 сая

Мөн энэхүү уулзалтын өмнө АНУ COVAX буюу хөгжиж буй орнуудыг вакцинаар тэгш хангах хөтөлбөрт 4 тэрбум ам доллар хандивлаж байгааг өчигдөр АНУ-ын шинэ Ерөнхийлөгч зарлалаа. Энэ хандив  нь нөхцөлтэй буюу АНУ 2021 онд амалсан 2 тэрбум ам доллароо хандивлах ба бусад орны амлалтаа хэрхэн биелүүлэхийг ( matching fund)  харж байж дараагийн 2 тэрбум доллароо хэзээ өгөхөө шийдэх юм. Энэ хөтөлбөрт Их Британи улс 1 тэрбум ам доллар мөн хандивлаад байгаа билээ. Түүнчлэн Герман ба Канад улс хандивын хэмжээгээр дараагийн байрт бичигдэж байна.

Их Британи улс бусад улсуын хандивласан 4 ам доллар бүрд 3 ам доллар буюу 2 паунд хандивлана гэдгээ НҮБ-ын 75 жилийн ойн цахим хурал дээр амалсан ба энэ амлалтаа биелүүлсэн. Канад улс мөн энэхүү хөтөлбөрийг санаачлагч ба санхүүжүүлэгч улсын нэг бөгөөд хөтөлбөрийн хүрээнд захиалагдсан вакцинаас 1 сая тунг давуу эрхээр авсан «Их-7»-ийн бүрэлдхүүнд багтдаг цор ганц улс юм. Үүнээсээ болж ихээхэн шүүмжлэлд өртсөн билээ.

COVAX механизмын хүрээнд 330 сая тунг Oxford/AstraZeneca ба Pfizer/BioNTech компаниас авч, 145 орны хүн амын 3.3% хувийг 2021 оны зургадугаар сар гэхэд вакцинжуулах төлөвлөгөөтэй бөгөөд Канад улс хүн амынхаа 3.3% -ийг хангах вакцинаа энэ хөтөлбөрөөс авч байгаа. Чили ба Шинэ Зеланд улс мөн энэ хөтөлбөрөөс хүн амынхаа 5 хувийг вакцинжуулахаар гэрээ хийсэн нь давуу эрх эдэлсэн хэмээн мөн шүүмжлэлд өртөөд байна.

100 хүн тутамдаа 30-40 хүнээ хамруулсан үзүүлэлтээр АНУ ба Их Британи тэргүүлж байна эх сурвалж BBC

  1. https://www.gov.uk/government/news/uk-raises-1bn-so-vulnerable-countries-can-get-vaccine
  2. https://www.unicef.org/press-releases/covid-19-vaccine-race-we-either-win-together-or-lose-together

Холбоотой мэдээ

Шадар сайд С.Амарсайхан: ”Март-8”-ны баярыг тэмдэглэхгүй байхыг уриаллаа | DAAM.MN

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эхрийг хамгаалах өдөр тохиодог. Өнгөрсөн

06/03/2021

“Монос трейд” компани АстраЗенека “Монгол эм импекс концерн” Спутник-V вакцин оруулж ирэх хүсэлтээ өгчээ | DAAM.MN

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үндэсний хэмжээнд эм ханган нийлүү

06/03/2021

АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн есөн мич коронавирусийн эсрэг туршилтын вакцинаар тариулжээ | DAAM.MN

АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн есөн мич коронавирусийн эсрэг туршилтын вакцинаар тариулс

06/03/2021