Хятад, Энэтхэг зэрэг томоохон улс орнууд ОХУ-н Спутник вакциныг үйлдвэрлэж өөрсдийн хэрэгцээгээ хангахаар төлөвлөж байна. |DAAM.MN

20/02/2021 103

Эх сурвалж: FT

Оросын Спутник вакциныг захиалсан орнуудын тоо нэмэгдсэн ба Орос улс вакцинаа Бразил, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос улсуудын вакцины үйлдвэрт үйлдвэрлүүлэн хангахаар төлөвлөж байгаа билээ.

Russian Direct Investment Fund (RDIF) гэх Оросын төрийн өмчит хөрөнгө оруулалтын компани вакцины үйлдвэрлэл ба санхүүжилтийг хариуцаж байна. Энэ байгууллага одоогоор 10 орны 15 үйлдвэрлэгчтэй 1.4 тэрбум тун вакцин үйлдвэрлэж, 700 сая хүнийг вакцинжуулах гэрээг зуржээ.

2021 оны хоёрдугаар сард Оросын вакцины 3 шатны судалгааны мэдээлэл судалгааны томоохон сэтгүүлд хэвлэгдэх шалгуурыг давж хэвлэгдэн 91.6 хувийн үр дүнтэй хэмээн мэдээлсэн болно.

Оросууд вакцинаа экспортын томоохон бүтээгдэхүүн болно гэж үзэж байгаа ба Калашниковын автоматтай зүйрлэж байгаа юм. Учир нь 10 долларын үнэтэй Орос вакцин хадгалалтын энгийн буюу 2-8 градуст хадгалах боломжтой бөгөөд вирусийн эсрэг сайн үр дүнтэй гэдгээрээ бусад вакцинаас онцлог байгаа билээ.

Оросын вакциныг үйлдвэрлэх орнуудын дийлэнх нь өөрийн хэрэгцээг хангах бол Бразил ба Энэтхэг дэх вакцины үйлдвэрүүд экспортлох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Харин судлаачид одоо ч эхлээгүй байгаа үйлдвэрлэл хэрэглэгчид ба захиалагчдаа хүлээлгэх эрсдэлтэй байгааг онцлов.

Холбоотой мэдээ

Шадар сайд С.Амарсайхан: ”Март-8”-ны баярыг тэмдэглэхгүй байхыг уриаллаа | DAAM.MN

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эхрийг хамгаалах өдөр тохиодог. Өнгөрсөн

06/03/2021

“Монос трейд” компани АстраЗенека “Монгол эм импекс концерн” Спутник-V вакцин оруулж ирэх хүсэлтээ өгчээ | DAAM.MN

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үндэсний хэмжээнд эм ханган нийлүү

06/03/2021

АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн есөн мич коронавирусийн эсрэг туршилтын вакцинаар тариулжээ | DAAM.MN

АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн есөн мич коронавирусийн эсрэг туршилтын вакцинаар тариулс

06/03/2021