УИХ-ын гишүүнд хөл хорио хамаарахгүй юу? |DAAM.MN

20/02/2021 166

УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймагт очиж улмаар  Жаргалант сумын Магсаржав багт орших  ЭСБА-ийн 60 айлд бууж гэрийн тусгаарлалтанд байх иргэдийн тоонд бүртгүүлсэн байна.

Ирсэн даруйд нь Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Очир-Пүрэв  хяналтанд авчээ. Тухайн эмч гишүүнтэй утсаар холбогдож 14 хоног гэрийн тусгаарлалтанд байх шаардлагатай гэдгийг сануулж зөвлөмжийг өгч ярьсан байдаг.

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хорио цээрийн дэглэмийг зөрчиж 2021 оны 02-р сарын 15-ны өдөр нуур гарна гэдэг шалтгаанаар “Бичигт”-ийн постоор нэвтэрч Жаргалант сумын төвөөс гарсан байна.

Яг энэ үед  Ховд аймгийн нутаг дэвсгэр, сум орон нутгаас гарах орох хөдөлгөөн, нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаах тухай Ховд аймгийн засаг даргын 2021 оны 02-р сарын 08-ны өдрийн А/дроб 62 тоот захиармж гарсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж засаг даргын захирамжийг үл тоож, эмч эмнэлэгийн ажилчдын зөвлөмжийг юман чинээ бодохгүй хорио цээрийн дэглэмийг ийнхүү зөрчиж сум сум дамжин өндөр настангуудтай золгуул хийж яваа зургаа өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж олон нийтэд  дэлгэсэн. Бид мэдээллийг нягтлах үүднээс  Алтай Үенч сумын удирдлагуудаас тодруулсан. Үенч суманд 2 өндөр настантай золгуул хийсэн байдаг.

Жирийн иргэдийн үүдэнд төрийн албан хаагчид өдөр шөнөгүй сахиж байхад УИХ-ын гишүүн та жийп машин хөлөглөж дур зоргоороо дургиж явах эрх бий юу гэдгийг тунгааж нэг бодно биз.

МУ-ын хууль тогтоомж иргэн бүрт тэгш үйлчилдэг байгаасай.

Холбоотой мэдээ

Тэдний дунд хөшигний цаана юу болов буюу араар тавилт | DAAM.MN

Эхнээсээ салах нь ойлгомжтой байсан тэдний ган бат холбоо харин ч санаснаас хол явлаа. У.Хүрэлсүх эр

06/03/2021

Банкны ажилтнаас коронавирус илэрчээ | DAAM.MN

Сүүлийн 24 цагт 24803 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнд коронавирус илэрлээ. Мөн 39 хүн эдгэ

06/03/2021

Д.Энхсайхан: Тэрбумаас дээш хадгаламжтай 1000 гаруй хүн мөнгө хүүлэлтийг гааруулдаг | DAAM.MN

Олон улсын харилцаа судлаач Д.Энхсайхан банкны өндөр хүү, мөнгө хүүлэлтийн эсрэг байр сууриа илэрхий

06/03/2021