Ерөнхийлөгчтэй ойр ажилладаг хүн биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй хэрэгт унажээ | DAAM.MN

22/02/2021 529

Хууль, шүүхийн эрх мэдэл бүхий хэсэг хүмүүс PARKVIEW хотхоны 752-р байрны дугаар тоотод цугласан бичлэг олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тухайн үед СБД-н Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч, З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-н үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт,АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар,  СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нар байсан гэдгийг бичлэгт тодорхой харуулсан байдаг. Бичлэгт ҮАБЗ-ийн ажилтан гэгдэх Б.Баасанцогт хамгийн сүүлд хаалга цоожлон гарч байгаагаар дуусдаг.

Тухайн бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн даруйд Clubhouse-д сэтгүүлч, хуульчид энэ асуудлаар ярилцах үеэр ҮАБЗ-ийн ажилтан гэгдэж байсан Б.Баасанцогт нь “Би өмгөөлөгч хийдэг, ҮАБЗ-д ажилладаггүй, бичлэг задарсан нь гэмт хэрэг гэж үзэж байгаа учир гомдол гаргана” хэмээн ярьсан байдаг.

Тэгвэл өмгөөлөгч Б.Баасанцогт нь МУ-ын Ерөнхийлөгчтэй ойр ажилладаг бөгөөд, Тодруулбал Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллах үнэмлэхтэй. Энэхүү үнэмлэхээрээ Төрийн ордонд нэвтэрдэг гэх мэдээлэл бий.

Холбоотой мэдээ

Г.Батхүү агсны хэргийг хаана гэв | DAAM.MN

Одоогоос хоёр жилийн өмнө өндөр хамгаалалттай Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү гонхноос уна

06/03/2021

Алба хаагчаа зодсон хурандаа албан тушаал ахиад байгааг анхаарна уу, “Шадар сайд аа” | DAAM.MN

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын халдвараас ард иргэдээ урьдчилан сэргийлэх, дотоод тар

06/03/2021

Д.БАТБАЯР Т.БАЯСГАЛАН НАРЫГ ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ШАЛГАЖ ДУУСЧЭЭ | DAAM.MN

Кёкүшюзан Д.Батбаяр түүний гэргий Гавьяат жүжигчин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүм

05/03/2021