САЙН МЭДЭЭ: Гавлын кливус орчмын хавдрыг Монголдоо эмчилж чадахаар боллоо | DAAM.MN

22/02/2021 70
Эх сурвалж: Улсын гуравдугаар төв эмнэлэг

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Энхболд, Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч С.Бямбасүрэн нараар удирдуулсан Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Бямбацэнд, Ш.Орхонтуул, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч А.Цэнд-Аюуш, мэс заслын сувилагч Н.Сайнзаяа, Ж.Отгончимэг, мэдээгүйжүүлэгч сувилагч М.Отгонцэцэг нарын хамтарсан баг Монгол Улсад анх удаа  “АМНЫ ХӨНДИЙН ХҮРЦЭЭР ГАВЛЫН КЛИВУС ОРЧМЫН ХОРДОМА ХАВДАР АВАХ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ”-г амжилттай хийжээ.

Энэхүү эмчилгээг хийснээр Монгол Улсад гавлын суурийн мэс засал эмчилгээний эхлэл болж, “АМНЫ ХӨНДИЙН ХҮРЦЭЭР” гавлын кливус орчмын хавдрууд түүнчлэн хүзүүний I, II нугаламын зарим хавдар, үрэвсэлт өвчин, хүн амын дунд тархмал тохиолддог хэрх өвчний үеийн  хүзүүний шүдлэг сэртэнгийн эмгэгүүдэд эмчилгээ хийх шинэ арга нэвтрүүлж, нутагшуулахыг зорьж байна.

Эх сурвалж: Улсын гуравдугаар төв эмнэлэг

Олон талын оролцоо, хүчин чармайлтын үр дүнд нарийн технологи, өндөр ур чадвар шаардсан энэхүү мэс заслыг Монголын эмч нар өөрсдөө бие даан хийх боломж ийнхүү бүрдэж байгаа бол иргэд, үйлчлүүлэгчдийг энэ чиглэлээр гадаад улс руу эмчилгээнд явах урсгалыг багасгаж эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн эрсдлээс хамгаалах, өндөр түвшний чанартай эмнэлгийн тусламжийг чирэгдэлгүйгээр эх орондоо авах боломжоор хангах юм.

Холбоотой мэдээ

Шадар сайд С.Амарсайхан: ”Март-8”-ны баярыг тэмдэглэхгүй байхыг уриаллаа | DAAM.MN

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эхрийг хамгаалах өдөр тохиодог. Өнгөрсөн

06/03/2021

“Монос трейд” компани АстраЗенека “Монгол эм импекс концерн” Спутник-V вакцин оруулж ирэх хүсэлтээ өгчээ | DAAM.MN

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үндэсний хэмжээнд эм ханган нийлүү

06/03/2021

АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн есөн мич коронавирусийн эсрэг туршилтын вакцинаар тариулжээ | DAAM.MN

АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн есөн мич коронавирусийн эсрэг туршилтын вакцинаар тариулс

06/03/2021