Шүүгч нар биеэ үнэлэгч авсан нь тогтоогдвол тэднийг 50,000 төгрөгөөр торгоно | DAAM.MN

22/02/2021 1658

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын таван хүн биеэ үнэлэгч авсан гэх бичлэг өнгөрсөн амралтын өдөр олон нийтэд ил болсон.

Уг хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Уг бичлэг олон нийтэд хүрсний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд хойшлуулашгүйгээр хэргийн холбогдогч нараас тайлбар мэдүүлэг авч, эрүүгийн хуулийн 12.6.1-д заасны дагуу хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэдгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорт саналаа хүргүүлсэн. Шалгалтын явцад бичлэгт дүрс нь гарсан хоёр эмэгтэйн дансанд мөнгө орсон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон” гэв.

Нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Бичлэгт гарсан эмэгтэйчүүд өмнө нь биеэ үнэлдэг байсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гэхдээ сэжигтэн эмэгтэйчүүд өмнө нь хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх хэргээр шалгагдаж, эрүүгийн болон зөрчлийн хуулиар шийтгүүлж байсан гэх асуудал тогтоогдоогүй. Хэргийн холбогдогчдийн данснаас хэчнээн төгрөгийг шилжүүлэн авсныг тогтоох процесс яг одоо үргэлжилж байна” гэв.

Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгах явцад Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар биеэ үнэлэгч авсан, тэдэнтэй бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 6.18.4-т заасны дагуу биеэ үнэлэгч нарын хууль бусаар олсон орлогыг хурааж, биеэ үнэлэгч авсан этгээдүүдийг тус бүр 50,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна.

Эх сурвалж: Livetv.mn

Холбоотой мэдээ

ЦЭЦЭГ: ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД ҮНЭГҮЙ ГЭСЭН БОЛГОНЫГ ХҮРТДЭГ БОЛЖДЭЭ. ЯДУУ ЯДУУ ГЭЭД ТОЛГОЙГ НЬ ИЛСЭЭР БАЙТАЛ | DAAM.MN

Цэцэг гэх энэ бүсгүй нийгэмд өрнөж буй асуудлаар үргэлж өөрийн байр сууриа илэрхийлж байдаг. Тэрээр

05/03/2021

Ж.Эрдэнэбат өндөр албан тушаалаа ашиглан лиценз наймаалцсан ч суллагдлаа | DAAM.MN

Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарын 3 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар,Чингэл

03/03/2021

Ч.Ундрам гэх гишүүнцэр хүүхэд хулхидаж явсан Н.Уртнасангаа БОАЖ-ын сайданцар болгосон | DAAM.MN

Сэтгүүлч Б.Ганчимэг өөрийн фэйсбүүк хуудаснаа УИХ-ын гишүүн Ч.Ундрам, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нарыг

03/03/2021