Гуравдугаар сарын 30-ныг хүртэл улсын хилийг хязгаарласан хэвээр байна | DAAM.MN

22/02/2021 146

Маргаашаас эхлээд бүх хилийн боомтоор ачаа бараа тээвэрлэлт хэвийн хийгдэж эхэлнэ гэдгийг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг хэллээ.

Тэрбээр “Хоёрдугаар сарын 23-наас экспорт, импорт хэвийн явагдана. Харин зорчигч тээврийн хөдөлгөөн иргэдийг татан авах байдлаар л үргэлжилнэ.

Бусад тохиолдолд гуравдугаар сарын 30-ныг хүртэл улсын хилийг хязгаарласан хэвээр байна” хэмээн сэтгүүчдийн асуултад өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хариулсан юм.

Шадар сайд С.Амарсайхан өмнө нь мөн энэ талаар мэдээлсэн. Тэрбээр “Гуравдугаар сарын 30-ныг хүртэл Монгол Улсын хил гаалийг ачаа бараа бүтээгдэхүүнээс бусдыг хязгаарлах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ хугацаанд ачаа барааны оочер дараалал үүссэн асуудал байхгүй болно. Урд хил дээр Хятадын талд ариутгалын бункерийг барьж байгуулахтай холбоотой асуудал байгаагаас тодорхой хязгаарлалттай явж байгаа. Бүтээн байгуулалтын ажил нь удахгүй дуусна гэсэн мэдээлэл бидэнд бий.

Хойд хил буюу Алтанбулагийн боомтоор ачаа тээвэр хэвийн нэвтэрч эхэлсэн. Цаашдаа хилээ хэрхэн нээх, гадаад дотоод зорчилтоо яаж зохион байгуулах нь вакцинжуулалт болон тэдгээртэй холбоотой цаг үеийн эрсдэлийн үнэлгээ, ОУ-ын хил гаалийн дэглэм журамтай уялдуулна. Өнөөдрийн байдлаар БНХАУ гаднаас нислэг авахгүй байгаа.

Олон орон хил гааль нь хаалттай хэвээр байгаа. Вакцинжуулалтад хамруулаад гадагш, дотогш зорчиж байгаа олон улсын жишгээр ажиллахаар төлөвлөж байгаа” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Тэдний дунд хөшигний цаана юу болов буюу араар тавилт | DAAM.MN

Эхнээсээ салах нь ойлгомжтой байсан тэдний ган бат холбоо харин ч санаснаас хол явлаа. У.Хүрэлсүх эр

06/03/2021

Банкны ажилтнаас коронавирус илэрчээ | DAAM.MN

Сүүлийн 24 цагт 24803 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнд коронавирус илэрлээ. Мөн 39 хүн эдгэ

06/03/2021

Д.Энхсайхан: Тэрбумаас дээш хадгаламжтай 1000 гаруй хүн мөнгө хүүлэлтийг гааруулдаг | DAAM.MN

Олон улсын харилцаа судлаач Д.Энхсайхан банкны өндөр хүү, мөнгө хүүлэлтийн эсрэг байр сууриа илэрхий

06/03/2021