
Өнгөрсөн оны төгсгөлд парламент Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч буюу ломбардны хүүг гурван хувь болгон болгон бууруулах хуулийн төсөл өргөн барьсан.
Энэ дагуу ломбардуудад зээлийн хүүгээ бууруулсан байдлаар төлөлт хийх боломжтой болж байгаа юм. Гэвч энэ хуулийг хүчингүй болгох талаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй жижиг ломбардууд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.
Тэдний зүгээс ихдээ 50 сая төгрөгийг 5-8 хувийн хүүтэйгээр иргэдэд олгоход дөнгөж үйл ажиллагааны зардлаа нөхдөг. Гэтэл хүүг гурван хувь болговол шууд хаалгаа барихад хүрэх учраас дээрх хуулийг дагаж мөрдөхөөс татгалзаж, ийнхүү Үндсэн хуулийг цэцэд хандаад байна.