
УОК-оос хоёрдугаар сарын 11-23 хүртэл 12 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хатуу хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд өнөөдрийн /2021.02.22/ байдлаар нийт 102 хүн халдвартай байсныг тогтоосон гэдгийг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн.
12 хоног үргэлжилсэн хатуу хөл хорио маргааш дуусаж, 02-р сарын 23-ны өглөөний 06 цагаас эхлэн нийслэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу шар бүсэд шилжиж байгаа юм.
ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа нээж байгаа энэ үед ААН-үүд дагаж мөрдөх зохицуулалтын нийтлэг журмуудыг УОК, НОК-оос өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн ажлууд болон шинээр гаргасан дүрэм журмыг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг танилцууллаа.
Засгийн газрын хоёрдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар баталсан журмын дагуу салбар бүрд тавигдах тусгай шаардлагыг хүргүүлээд байгаа бол хоолны газрууд ширээ хоорондын зайг 2 метрээс багагүй байрлуулах, хооронд нь шилэн болон хуванцар хаалтыг байрлуулах шаардлагыг тавьж байгаа