Хэмнэлтийн горимд шилжсэн ч ТӨК-ууд автомашин худалдан авахад 6.2 тэрбумыг зарцуулжээ | DAAM.MN

23/02/2021 85

Засгийн газар хэмнэлтийн горимд шилжих гэж байгаагаа зарлав.

COVID-19 халдвартай холбоотой Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурахтай зэрэгцээд хоёрдугаар сарын 23-наас тахлын эсрэг ажиллаж байгаагаас бусад ТӨК болон орон нутгийн өмчийн оролцоотой бүх байгууллага, ААН-ийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлэхээр болсныг энэ сарын 17-нд Засгийн газар шийдсэн.

Гэвч энэ хэтэрхий оройтсон шийдвэр байв. Зүй нь цар тахлыг ДЭМБ хүлээн зөвшөөрч, улс орнуудын эдийн засаг хүндрэх талаар дотоодын болон гаднын шинжээчид сануулж эхэлсэн 2020 оны эхний улиралд л энэ арга хэмжээг авах байв. Харин манай улс УИХ, орон нутаг гээд хоёр сонгууль тохиосон тул хэмнэлт бүүхэл төсвөө ч тодотголгүй намартай золгож, дотоодын халдвартай нүүр тулсан. Үр дүнд нь Монгол Улсын 2020 оны төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрээд байгаа билээ.

Угтаа төрийн өмчит компаниуд цар тахал гарсан учраас хэмнэлт хийх биш, зарчмын хувьд байнгын хэмнэлттэй, үр ашигтай ажиллаж, татвар төлөгчдийн мөнгийг зүй зохистой зарцуулах ёстой. Гэвч 2020 онд төрийн оролцоотой компаниуд хэрхэн тансагласныг Шилэн данснаас харж болно.

Зөвхөн шинэ суудлын автомашин худалдан авахад 2020 онд 6.2 тэрбум, 1.3 тэрбум төгрөг зарцуулж, ойгоо тэмдэглэх, кино санхүүжүүлэх, дарга нарыг урамшууах зэрэгт сая саяыг зарцуулжээ.

Хүснэгт 1. ТӨК-уудын 2020 онд худалдан авсан суудлын машины дүнгээс (хамгийн өндөр зардал гаргасан газрууд)

Төрийн өмчит байгууллага Шинэ автомашин авсан үнийн дүн
Эрдэнэт үйлдвэр 3089664198
Таван толгой төмөр зам ХХК 1782295000
Монголросцветмет ХХК 225829100
Ус-Ду ОНӨҮГ 186709000

Хүснэгт 2. Тавилгад зарцуулсан мөнгө (Хамгийн өндөр дүнтэй мөнгө зарцуулсан газрууд)

Төрийн өмчит байгууллага

Тавилга худалдан авсан үнийн дүн

1

Иргэний нисэхийн ерөнхий газрын Үйлдвэрлэл үйлчилгээ

440,990,000

2

Монгол улсын их сургууль

278,648,472

3

Эрдэнэт үйлдвэр

80,713,876

4

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

77,826,850

5

Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК

52,834,450

6

Дулааны цахилгаан станц4 ТӨХК

45,756,500

7

Барилгын хөгжлийн төв

41,256,964

8

Эрчим хүчний зохицуулах хороо

39,787,000

9

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨААНБ

37,430,000

10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ

34,675,000

11

Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар

33,270,000

12

Ус сувгийн удирдах газар

23,755,700

13

Хадгаламж даатгалын корпораци

17,879,663

14

Дарханы ДЦС ТӨХК

17,548,000

15

Соёл урлагийн их сургууль

14,664,950

Түүгээр зогсохгүй төрийн өмчит компаниуд иргэнд бэлэн мөнгө шилжүүлдэг, зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авалт хийдэг, хүний нөөцийн данхайсан бүтэцтэй гээд олон асуудал байдаг. Гэвч энэ бүхэн үргэлжилсээр байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын гарын тооцоолсноор 2019 оны эцсийн байдлаар төрийн өмчит болон төрийн оролцоотой хуулийн этгээд нийт 32.4 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 43,990 ажиллагчидтайгаар үйл ажиллагаа явуулдж, 9.7 их наяд төгрөгийн орлого олж, 1.6 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Гэвч тус тайланд багтсан 82 компаниас 27 нь буюу 33% нь АЛДАГДАЛТАЙ ажилласан байна.

Энэ бүхэн төрийн өмчит компанийг Компанийн тухай хуулиар зохицуулж ирсэнтэй холбоотой буюу төрийн өмчийг өөрийн хөрөнгө мэт захиран зарцуулж, алдагдалтай, үр ашиггүй ажиллуулсныхаа төлөө ямар нэгэн хариуцлага хүлээдэггүйтэй холбоотой.

Ямар ч байсан Засгийн газар 2021 оныг дуустал төсвийн мөнгөөр машин, албан тасалгааны тавилга авахгүй, баримтат болон олон ангит кино хийхгүй, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэхгүй, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй, ажилтнуудын нормын хувцсыг шинэчлэхгүй байхаар шийдлээ.

Гэвч ганц жил хэмнэлт хийхээ зарлалаа гээд асуудал шийдэгдэхгүй гэдгийг Ерөнхий сайд ухамсарлаж байгаа байх. Харин засаглалыг нь сайжруулж, Төрийн өмчийн компанийн тухай хуулиа яаралтай батлах нь илүү үр дүнтэй байх биз ээ.

Холбоотой мэдээ

Ж.Эрдэнэбат өндөр албан тушаалаа ашиглан лиценз наймаалцсан ч суллагдлаа | DAAM.MN

Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарын 3 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар,Чингэл

03/03/2021

У.ХҮРЭЛСҮХ ОГЦОРСОН УЧИР ХҮҮХДИЙН 100 МЯНГА БУЦААД 20 МЯНГА БОЛХООР ШИЙДЖЭЭ | DAAM.MN

Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө буурч, цахилгаан, дулааны төлбөрөө төлж эхэлнэ Цар

03/03/2021

Ч.Ундрам гэх гишүүнцэр хүүхэд хулхидаж явсан Н.Уртнасангаа БОАЖ-ын сайданцар болгосон | DAAM.MN

Сэтгүүлч Б.Ганчимэг өөрийн фэйсбүүк хуудаснаа УИХ-ын гишүүн Ч.Ундрам, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нарыг

03/03/2021