Өнөөдрөөс дүүрэг бүрд коронавирусийн шинжилгээ авах 2-3 цэг ажиллана | DAAM.MN

23/02/2021 79

Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс бууруулж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрд 2-3 цэг байгуулж, коронавирусийн шинжилгээ авахаар болсон байна.

Ингэхдээ зайлшгүй шаардлагатай буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэрэг тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн доорх цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой аж.

Шинжилгээнд хамрагдах иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ.

Гадаадын иргэн болон нэгдсэн зохион байгуулалттайгаар, захиалгаар шинжилгээнд хамрагдах тохиолдолд дүүргийн эрүүл мэндийн төвтэй холбогдож шийдвэрлүүлнэ.

ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДИЙН  БАЙРШИЛ

Баянгол: 

  • 20-р сургууль
  • 13-р сургууль

Баянзүрх:

  • 69-р сургууль /Шавь цогцолбор/
  • 48-р сургууль
  • 84-р сургууль

Сонгинохайрхан:

  • 62-р сургууль
  • 36-р сургууль
  • 67-р сургууль

Сүхбаатар:

  • 3-р сургууль
  • 58-р сургууль

Хан-Уул:

  • 18-р сургууль
  • 34-р сургууль

Чингэлтэй:

  • 39-р сургууль
  • 50-р сургууль

Багануур:

  • Халдвартын тасаг
  • Нийгмийн эрүүл мэндийн төв

Налайх:

  • Амбулаторийн хуучин байр

Багахангай:

  • Эрүүл мэндийн төв

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Италид вакцинд тэсвэртэй коронавирусийн шинэ хувилбарыг илрүүлжээ | DAAM.MN

Италийн хойд хэсэгт оршдог Брешиа хотод вакцинд тэсвэртэй "нигерийн" гэгдэх вирусийн шинэ омгийг илр

03/03/2021

Иргэд PCR -н шинжилгээ өгөөд орон нутагт очсон бол тусгаарлагдах шаардлагагүй | DAAM.MN

Нийслэлээс гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээсэн. Гэвч аймаг, сум бүр нийсл

03/03/2021

УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД 300 ОРЧИМ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА | DAAM.MN

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма сэтгүүлчдийн

03/03/2021