Шанхайд короновирусын халдварыг эмчилсэн АНХНЫ тохиолдол гарлаа

25/01/2020 1051

Хурдацтай тархаж, 90 мянган хүнийг өвчлүүлээд буй короновирусын халдварыг эмчилсэн анхны тохиолдол гарсан талаар Шанхай хотын эрүүл мэндийн яам саяхан мэдэгдлээ. 

56 настай Chen гэх эмэгтэй энэ сарын 12-нд короновирусын халдвар авсан даруйдаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж эхэлсэн бөгөөд уушгин дахь өвчний халдвар нь устсан анхны өвчтөн болжээ.

Уушгины CT аппаратын тусламжтай түүний цусыг хоёр удаа шинжлэхэд дархлалын систем дэх короновирусын халдвар устсан болохыг хятадын төрийн мэдээллийн хэрэгсэл Beijing Daily Newspaper мэдээллээ.

Хятадын эмч нар халдвар устгагч HIV-эмийн тусламжтай вирусийн халдварыг бусад эсэд тархахаас амжилттай устгаж чадсан тухай The Express онцолсон юм. Хоёр жилийн өмнөөс судалж, боловсруулсан “Nelfinavir” гэгч бэлдмэл вирусийг бусад эсийг өвчлүүлэхээс өмнө устгаж буй аж.

Өвчин газар авч, онц байдал зарласан Ухань хотын эрх баригчид короновирусын халдварыг таслан зогсоохоор 10 хоногийн дотор зөвхөн энэ өвчний халдвар авсан иргэдийг тусгаарлан эмчлэх тусгай клиник байгуулахаар зэхэж байна. Хятадын хөгжлийн банк халдварт өвчинтэй тэмцэж буй энэ хотод хоёр тэрбум юань буюу 290 сая ам.долларын зээлийг нэн яаралтай олгожээ.

Эх сурвалж: Nationalfile.com

Холбоотой мэдээ

Авлига авчихаад “өвчин эргүүлсэн” Ш.Оргилыг МАН-аас хөөх үү ? ЕРӨНХИЙ САЙД АА ! | DAAM.MN

Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр албан тушаа

09/12/2021

“Ууртай” сайд Н.Уртнасан БОАЖЯ-ыг “шударга бусын хонгил” руу чирж байна | DAAM.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй танхимаас хамгийн их хэл ам таталж, хэвлэлээр цоллуулж буй

09/12/2021

Авлига авсан этгээдийг бүх насаар нь нийтийн албанд томилохгүй байх хууль боловсруулжээ | DAAM.MN

Нийгмийн хөгжлийг хамийн ихээр хойш татаж байгаа гэмт хэрэг нь авлига, албан тушаалын хэрэг гэж тооц

09/12/2021