“Тод Каннам” эмнэлгийн эмч нарыг шүүх хурал дахин хойшиллоо

27/01/2020 217

“Тод Каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг 2019 оны дөрөвдүгээр сард гарсан билээ. Тус эмнэлгийн эмч нарын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг  энэ сарын 13-ы өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд болсон юм. Энэ  үеэр  хохирогчийн талаас “Тод Каннам” эмнэлгийн хуулийн гэрчилгээ дээрх нэр нь “ТОДББ” ХХКучраас тус компанийн гүйцэтгэх захирал Д.Тоднямыг  иргэний хариуцагчаар  татуулах хүсэлт гаргасан.

Шүүх хүсэлтийг анхааралтай сонсоод энэ асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдэх боломжгүй учраас шүүх хуралдааны товыг өнөөдөр /2020.01.27/ 12.00 цагт болгон зарласан байдаг.  Тэгвэл шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Тодномбатын өмгөөлөгч Э.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг  хоёрдугаар сарын 10-ны өдрийн 12:00 цагт товложээ.

Холбоотой мэдээ

СБД-ийн 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина | DAAM.MN

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үнд

27/07/2021

Долдугаар сарын 28-нд манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө | DAAM.MN

Маргааш буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрс

27/07/2021

Энэ сарын 25-наас Хятадад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ | DAAM.MN

Хятад улсад энэ долдугаар сарын 25-ны өдөр “Covid-19”-ийн 76 тохиолдлыг бүрт

27/07/2021